Жилдээ ганцхан тохиодог Монгол наадам ойртож буй энэ цагаар Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон хэрүүл дахин эхлэв. Ийм янзаараа бол энэ жилийн наадмаар бөхчүүд яаж хөгөө хөлдөө чирэх бол гэсэн болгоомжлол төрж байна. Допингийн шийтгэлтэй хэдэн бөхчүүд нь барилдах гэж дэвж шаваад бусад нь эсэргүүцэл илэрхийлээд зогсчихвол яана. Энэ удаагийн хэрүүлийн сэдэл сэрэл нь эрх мэдэл, тамга тэмдэг гэхээсээ илүүтэй допинг болж хувирав.
Хэрэг явдлыг тодруулбал, Увс аймгийн харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Ховдын улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговийн улсын начин Э.Даш нарын зургаан бөх баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд бүдэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ. Харин энэ шийтгэлийн хугацааны 70 орчим хувийг эдлээд буй Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нар буруугаа хүлээж уучлал хүсч МҮБХ-нд хүсэлт гаргаснаар Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит наадмын сорилго, улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд бүртгүүлж оноолтод нэрээ оруулаад байсан юм.
Харин үүнийг эсэргүүцэж улсын аварга Ч.Санжаадамба,улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх нар үүнийг эсэргүүцснээс хэрүүл эхэлсэн гэж болно.
Шийтгэлийн хугацаа нь дуусаагүй байгаа бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн газар нь Монголын Үндсэний бөхийн холбоо. Бүр тодорхой хэлбэл тус холбооны тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнийн санаачлага, биечлэн оролцоотойгоор шийтгэлийн хугацаа нь дуусаагүй бөхчүүдээ цагаатгасан хэрэг. Гэхдээ энэ нь шударга ёсонд, монгол бөхийн ёс жудагт үл нийцсэн шийдвэр учраас хэсэг бөхчүүд дургүйцлээ илэрхийлээд байгаа юм.
Хэрэг явдлыг тодруулъя. Тус холбоо 15 тэргүүлэгчтэй. Дархан аварга өөрийн зангараг нөлөөгөөрөө тэргүүлэгчдээ нэг бүрчлэн дуудаж дээрхи шийтгэлтэй бахчүүдийн барилдах эрхийг сэргээх шийдвэртээ гарын үсэг зурахыг шаардсан гэх мэдээлэл байгаа юм. Тэр байтугай МҮБХ-д улсын заан Б.Пүрэвсайханы гаргах өргөдөл хүсэлтийн үг үсгийг нь зааж өгч бичүүлээд тэргүүлэгчдээр хүчээр дэмжүүлээд явсан нь бүр сонирхолтой. Ингэж 2018 оны гуравдугаар сараас хойш хэрүүл тэмцэл нь намжиж, залуу удирдлагуудын хүчин чармайлтаар нэр хүнд нь сэргэж эхлээд байсан МҮБХ-руугаа тэргүүн Б.Бат-Эрдэнэ аварга “тэрсэлдэж” дахин шороотой хутгах хэрэг байсан уу гэдэг анхаарал татахаас аргагүй.
Тус холбооны 15 тэргүүлэгчээс 8 нь гарын үсэг зурж, МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав тэргүүтэй 7 бөх татгалзжээ. Бөхчүүд эрэмбэ дараагаа мэддэг хүмүүс учраас дархан аваргынхаа “данагар” шийдвэрт тэгсхийгээд чимээгүй өнгөрчээ. Ингээд мэдээж хэрэг, олонхийн саналаар шийтгэлтэй бөхчүүд хугацаанаасаа өмнө “өршөөл” үзжээ.
Болсон явдлын тухайд ийм. Гэхдээ энэ хоёр талтай. Нэг талаас алдаж онож яваа бөхчүүддээ хугацаанаас нь өмнө өршөөл үзүүлж, барилдах эрхийг сэргээж буй нь сайн явдал мэт. Харин нөгөө талаасаа аюултай хэм хэмжээнд хүрээд байгаа допингийн хэрэглээг өөгшүүлж, шударга ёсыг хөсөрдүүлсэн шийдвэр болов. Аль ч талаас нь харсан допингийн хэрэглээг өөгшүүлсэн ийм шийдвэр Монгол бөхийн нэр хүндийг нэгмөсөн унагахаас хэтрэхгүй.
Гэхдээ МҮБХ ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь шүүхийн шийдвэр аж. Учир нь яруу найрагч Ү.Хүрэлбаатар хуваагдчихаад байгаа бөхийн хоёр холбооны өмнөөс шүүхэд хандаж эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг хассан нь хувь хүний эрхэнд халдсан явдал хэмээн гомдол гаргаж, хариуцагчаар оролцжээ. Энэ дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч допингийн шинжилгээг хэрэгсэхгүй болгож, МҮБХ-ны шийдвэрийг цуцалсан шийдвэр гаргасан байна. Шинжилгээнд бүдэрч эрхээ хасуулчихаад шүүхдээд явдаг тохиолдол үндэсний бөхөөс өөр спортод байдаг эсэхийг хэлж мэдэхгүй юм.
Хэрэг явдал үүгээр дууссангүй, МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал Ц.Сайнбаяр нарт хаягласан шүүхийн шийдвэр албадан биелүүлэх тушаал гарсан байсан ч хоёр залуу зааны хувьд МҮБХ-ны шийдвэртээ тууштай байж гарын үсэг зураагүй юм билээ.
Бөхчүүдийн сэргээш хэрэглэснийг зөвтгөж зөвшөөрч байгаа мэт ийм шийдвэр гаргасаныг тус холбооны 1000 гаруй бөхчүүд таатай хүлээж аваагүй нь мэдээж. Эсэргүүцэх учир шалтгаан нь допинг хэрэглэсэн бөхчүүдэд гэхээсээ илүүтэй тэднийг дэмжиж ийм шийдвэр гаргасан МҮБХ-ны удирдлагуудад чиглэж байгаа юм. Тэд МҮБХ өмнө гаргасан шийдвэртээ тууштай байж чадсангүй, байр сууринаасаа ухарлаа гэх гэм зэмийг холбоондоо хаяглаж байна. Энэ бол шударга ёсны алхам.
Улсын аварга Ч.Санжаадамба “Би бөхчүүдийг эсэргүүцээгүй ээ. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн шийдвэртэй л санал нийлэхгүй байна. Монгол бөх шударга байх ёстой, дэлхий нийтээрээ допингийн эсрэг тэмцэж байна” гэдгийг онцолсон. Тэрбээр үндэсний бөхөд допинг ямар аюултай хэмжээнд хүрсэн талаар ”Допингийн хэрэглээ газар аваад байна. Өнөөдөр сумын заан цолтой бөх шинжилгээнд бүдэрч байгаа нь үүнийг илчилж байгаа хэрэг” гэжээ.
Энэ бол маш ноцтой баримт. Бодит байдал ийм байхад МҮБХ энэ асуудалд хариуцлагатай хандахгүй бол даамжирч монгол бөх мөхөх хүртэл эрсдэлтэй гэсэн сануулга сэрэмжлүүлгийн утга учир энэ.
МҮБХ гэхээр өдөр тутмын “гал тогоог нь барьж” байгаа дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал улсын заан Б.Сайнбаяр нарыг л гэж иргэд ихэнхдээ ойлгодог. Эдгээр залуу бөхчүүд МҮБХ-ны шинэчлэл, өөрчлөлт, шударга ёс, эв нэгдлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа, бөхчүүдийнхээ дунд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс гэдгийг ярьцгаах юм билээ. Гэтэл идсэн нь ичээнд идээгүй нь ташууранд гэгч юм болж, тус холбооны тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээрхи болчимгүй шийдвэрийн шүүмжлэл эсэргүүцэл Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар руу түрүүлж тусч байгаа нь анзаарагдана.
Тус холбооны тэргүүн болон зарим тэргүүлэгчдийн гаргасан шийдвэртээ тууштай бус байгаа, шударга ёсыг үнэгүйдүүлсэн дээрхи шийдвэр нь Б.Сайнбаяр, Ц.Магалжав нарыг МҮБХ-ны удирдах бүрэлдэхүүнээс татгалзах нөхцөл байдалд хүргэж болзошгүй болоод байна. Залуу хүмүүс хэрүүл, шударга бус байдлаас залхаж байгаа байх.
Ингэвэл МҮБХ гэдэг энэ байгууллагын хэдэн хууччуул нь бууриа сахин үлдэж, энд шинэчлэл, шударга ёсны салхи сэвэлзэхээ болино гэсэн үг. Бөхчүүдийн өнөөгийн хэрүүлийн сэдэв болоод байгаа допингийн хяналтыг ч гараасаа алдаж, спортын шударга байдлын хэмжүүр жинхэнэ утгаараа үнэ цэнээ алдах болно.
Г.Хантулга

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
