Монгол улсын 3 хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа тоон үзүүлэлт. Монгол улсын үндэсний статистекийн хорооноос гаргасан 2018 оны өрхийн амьжиргааны судалгаагаар Монгол улсад 907,5 мянган хүн ядуу амьдарч байна гэжээ.
Монгол улсын хүн ам 2019 оны байдлаар 3,2 сая болсон мэдээлэл байдаг. Нийт хүн амын гуравны нэг нь ядуу гэсэн ангилалд багтах болсон байна. 2004-2012 оны хооронд Монгол улсын ядуурлын түвшин аажмаар буурч 20 орчим хувьд хүрч байв. Харин 2014 оноос эхлэн ядуурлын түвшин нэмэгдэж өнөөдрийн байдлаар 30%-д хүрээд байна.
ҮСХ-ны дарга А.Ариунзаяа: Монгол Улсад 907.5 мянган хүн ядуу амьдарч байгаа нь судалгаагаар гарсан. Энэ нь гурван монгол хүн тутмын нэг нь ядуу гэсэн үг юм. Тэд нэг сард 146 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулж байна. 2014 онд 634 мянган хүний сарын хэрэглээ нь 146 мянган төгрөгөөс доогуур байсан бол 2016 онд 907.5 мянга болж өссөн хэмээн Монгол улсын засгийн газраас гурван тулгуурт хөгжлийн бодлогыг Трөийн ордны их танхимд зарлах хуралдааны үед хэлж байлаа.
Өнөөдөр ядуу өрх 146 мянган төгрөгөөр сарын хэрэглээгээ хангаж байгаа гэнэ. ҮСХ-оос гаргасан судалгааны дүнгээр бол ядуу өрх 146 мянган төгрөгийхөө 45702 төгрөгийг хүнсэнд, тээвэр холбоонд 9697, хувцсанд 16137, халаалтад 7198 төгрөг зарцуулдаг байна. Та бодоод үздээ бүтэн сарынхаа хүнсэнд 45702 төгрөгийг л зарцуулж байна. Харин халаалт буюу өвлийн цагт гэрээ дулаацуулах түлшиндээ 7198 төгрөгийг зарцуулдаг гэнэ. Үүний цаана өнөөх хог шатаах, дугуй шатаах гэдэг үзэгдэл байдаг болж таарлаа. Ийм л таамаг дэвшүүлэхээс өөр арга алга.
Идэх хоолондоо мөнгө зарцуулж хүрэхгүй байгаа ядуу хүмүүс эрүүл мэнд, боловсрол зэрэгт мөнгө зарцуулна гэдэг ойлголт байхгүй биз. Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг байж байгаад 2018 оны 08 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320,000 төгрөг болгосон билээ. Гэтэл ядуу өрхийн сарын орлого нь өнөөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 2 дахин бага байна шүү дээ. Ийм нөхцөлд эдгээр хүмүүсийг ядуу биш өнөөх нэн ядуу гэдэг ангилалд нь оруулах нь зөв ч юм уу?
Энэ өдрүүдэд Олон Улсын Валютын сангийнхан Монгол улсад ажиллаад буцах гэж байна. Тэдний зүгээс өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Монгол улсад ажилласан талаараа мэдээлэл хийсэн. Ингэхдээ Монгол улсын эдийн засаг багаар ч гэсэн өсч байгаа ч ядуурал буурахгүй байна. Нэг үгээр хэлбэл хуваарилалт нь буруу яваад байна хэмээн өгүүлсэн байдаг.
ОУВС-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр: Сүүлийн 2 жилд эдийн засаг тодорхой хэмжээнд өсч байна. Гэвч энэ эдийн засгийн өсөлт нь эргээд хүн амынхаа түвшинд нөлөөлөхгүй, ядуурлыг бууруулахгүй байгаад нь бодлогын хувьд алдаатай байгаагийн шинж юм.
Гадаадын ажиглагчдын зүгээс ядуурал буурахгүй өсч байгаа шалтгааныг шууд л ажлын байртай холбон тайлбарлаж байна. Нөгөө талаасаа гадна дотны хөрөнгө оруулалт буурч, бизнесийн орчин муудсан шалтгаан нь шууд л ядууралтай холбоотой гэнэ. Тухайлбал 2014 оноос хойш олон бизнес эрхлэгчийг төр барьж хорьсон явдал нь ядуурал өсөхөд нөлөөлсөн баайна.
2016 оноос хойш ажлын байр нэмэгдүүлсэн, гаднаас хөрөнгө оруулалт татаж авчирсан аж ахуйн нэгж бараг л алга. Тэр хэрээр ажлын байр хомсдож, цалингийн өсөлт саарав. Энэ нь нөгөө талдаа ядуурлыг өсгөх шалтгаан болж байгаа юм.
Тухайлбал Худалдаа хөгжлийн банкныхан олон сарын яриа хэлэлцээрийн хүрээнд 600,000,000 ам долларын бондыг гадаад зах зээлэээс босгох гэж байсан. Гэвч тус банкны удирдлагыг барьж хорьсон явдал нь Монгол улсад орж ирэх гэж байсан 600 сая ам долларыг шууд зогсоосон билээ. Та бүхэн санаж байгаа бол сар гаруйн өмнө Худалдаа хөгжлийн банкны Орхон ирсэн нь 600 сая ам доллар нь орж ирсэнгүй хэмээх гарчигтай нийтлэл, мэдээлэл гарч байсан. Энэ нь эргээд л Монгол улсын эдийн засгийг сөхрүүлж, ядуурлыг нэмэгдүүлж байна.
Сарын 146 мянган төгрөгөөр амьдардаг 1 сая гуйлгачинтай болсон хэрнээ бизнес эрхлэгч, ажлын байр олгогч, Төрийн ачаанаас үүрч, төрд татвар төлж, иргэдийг ажлын байраар хангадаг бизнес эрхлэгчдээ хавчих, хөөж туух, ажилд нь оролцох, төр ажлыг нь дээрэмдэх зэрэг нь эргээд л 1 сая ядуучуудынхаа тоог богино хугацаанд 2 сая болгох алхам ч байж мэдэх юм.
Эх сурвалж: asuudal.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан

Угаасаа тийм