Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн алба хаагч та асарлан цэнхэртэх цаст Алтайн уулс дундаа амгалан нойрс доо.
2019 оны 7 дугаар сарын 2 ны өдөр эх орны баруун хязгаар, Цаст их хайрхан Алтай таван богд асарлах Баян-Өлгий аймгаас бид харамсалтай мэдээ сонсож, эмгэнэн гашуудав.
Монгол төрийн цагдаагийн байгууллагын эр зоригийн тангарагтай эрэлхэг цагаан шонхоруудын нэг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ишгэний Эрдэнэшагай маань эрдэнэт хүний амь насыг аврах гэж албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан мэдээг сонссон монгол хүн бүрийн зүрх сэтгэл харуусал гашуудал нөмөрсөн юм.
Цагаан шонхорын дэвэлт шигээ жигүүр өндөр хөвгүүдийнхээ нэгийг эгнээнээсээ алдсан маань юутай их харамсал билээ. Цэл залуухан 30 насандаа дуудлага бүхэн хариуцлагатай цагдаагийн албандаа өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бусдын амийг аврахын төлөө, буцаж цуцалгүй гол руу үсэрсэн хөвгүүний анд нөхөд, ахан дүүс, үр хүүхэд хань ижил эцэг эх, эх орон хормын дотор өнчрөн толгой гудайн бөхийнөм. Бас эр зориг, тэвчээр хатуужилаар нь бахархаж байна.
Энэ өдөр Цагдаагийн ерөнхий газар, Баян-өлгий аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа эзэн болсон хүүгээ сүүлчийн замд нь үдэж, хурмаст тэнгэр нь хүртэл бороошиж, эмгэнэлийн аяз дунд эгнээнээсээ алсарсан эрэлхэг хөвгүүндээ хүндэтгэл үзүүлж байгаа юм.
Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрж өсөж, бүрэн дунд сургуулиа дүүргэн, цагдаагийн албан хаагч болохын төлөө хүүхэд жаахан байхаасаа мөрөөдөж, Их засаг их сургуулийг бие хамгаалагч мэргэжлээр төгсөн, 2012-2015 онд мөн Их засаг сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус суралцан төгсөөд мөрөөдөл дүүрэн ажиллаж, амьдарч, хичээж зүтгэж байсан шилдэг алба хаагч, сайн аав, сайхан хань, эцэг эхийнхээ энэрэл ачлалтай хөвгүүн, гурван дүүгийнхээ тулах багана байсныг нэхэн дурсаж, гүнээ мэхийлээ.
2011 оны 11 дүгээр сард Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг цагдаа мэргэжлээр суралцаж төгсөөд, Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар томилогдсноос хойш цагдаа жолооч, Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч, аймгийнхаа Булган сум дахь хэсгийн цагдаагаар ажиллаж байгаад Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар томилогдон цагдаагийн байгууллагад 7 жил 6 сар ажилласан түүх нь хувийн хэрэгт нь тэмдэглэгдэн, тангарагийн хуудаснаа бичсэн гарын үсэг нь тодхон үлдлээ.
Амьдралынхаа энэ богинохон он жилүүдэд албандаа үнэнч, хамт олныхоо дунд нэр хүндтэй, хань үр хүүхэддээ хүндэтгэлтэй, халамжтай, эелдэг найрсаг, урлаг спортын авьяастай, тусч өгөөмөр нэгэн байсныг анд нөхөд нь дурсан ярьж байна. Булган сумын хэсгийн цагдаагаар таван жил ажиллахдаа олон ч хэргийг илрүүлж, ажиллан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүндтэй ажиллаж, сумын иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн төрийн элч, түмний түшиг байсныг сумын иргэд ярьж, бяцхан охиндоо Э.Булганбилиг гэж нэр хайрласан нь аавынхаа үргэлжлэл болон үлдэж дээ.
Асарлан цэнхэртэх цаст хайрхануудынхаа дунд албандаа үнэнч, амрагтаа хайртай, үрдээ түшигтэй байсан аавын хөвгүүн, Хүндэт ахлах ахлагч минь хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж, хүрсэн зорьсон, хичээсэн, зүтгэсэн,сүүлчийн мөч хүртэл тангарагаасаа буцаагүй таныгаа Монголын ард түмэн үүрд дурсах болно.
Цагдаагийн ахмад Б.Төгсжаргал

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
