Баярын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч эрдэнэт хүний амь нас эрдсэн харамсалтай хэргүүд бүртгэгджээ. Үүнд: – Дорнод аймаг Цагаан-Овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 06:03-д хүлээн авч шалгахад: Тус сумын 5 дугаар баг сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай “О” нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарч улмаар 06, 07 сартай 2 эмэгтэй хүүхэд нас барж 3, 11, 25 настай 3 хүн гэмтсэн зам тээврийн ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.
– Хэнтий аймаг “Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг 07-р сарын 12-ны 09:52-д авч шалгахад: 33 настай эмэгтэй “Э” нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажуу руу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай 3 хүн газар дээрээ нас барж, 28-30 насны 2 хүн гэмтсэнийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
– Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан гэсэн мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20:05 д хүлээн авч шалгахад: 38 настай эмэгтэй “А” нь өөрийн тээврийн хэрэгсэлээр нөхөр болох “Э” /эр,41н/-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийгТөв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.
Иймд жолоочид та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
