Манай улс өнгөрсөн онд 66.7 сая толгой мал тоолуулсан. Үүний 30 гаруй сая нь хонь, 27.5 сая нь ямаа байна. Өөрөөр хэлбэл нийт мал сүргийн 80 гаруй хувийг бог мал эзэлж байгаа юм.
Харин үхэр 3.9 сая, адуу 3.5 сая, тэмээ 478 мянган толгой байна. Хавар нь бид 20.5 сая төл хүлээн авсан гэж тооцохоор манай улсын нийт мал сүргийн тоо 80 сая гаруйгаар тоологдож байгаа юм.
ШУ-ны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Цэрэндашийн удирдан явуулсан судалгаагаар 60 сая гаруй толгой малтай байхдаа Монгол Улсын нийт газар нутгийн бэлчээрийн даац 75 хувиар хэтэрсэн байна. Харин одоо 80 саяар тоологдож байгаа энэ үед энэ тоо өссөн нь тодорхой юм.
Тэгвэл монголчууд бид энэхүү буянт сүргээсээ жилд дунджаар 10 сая гаруй толгой малыг л хүнсэндээ хэрэглэдэг байна. Өнгөрсөн онд 52 мянган тонн махыг БНХАУ руу, 20 мянган тонн махыг ОХУ, Иран зэрэг бусад орон руу экспортолжээ. Гадагшаа экспортолсон махыг амьдын толгойд шилжүүлбэл 3.5 сая толгой мал болдог аж.
Ингээд бодоход Монгол Улс жилд 13.5 сая малыг хүнсэнд хэрэглэж, экспортолж байна. Үүнийг жилд хүлээн авдаг төлийн тоотой харьцуулбал, 9 сая мал эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр, бэлчээрийг талхалж байна гэсэн үг юм.
Хамгийн харамсалтай нь өнгөрсөн онд экспортолсон 72 мянган тонн махны 82 хувийг адууны мах эзэлж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Адууны мах ингэж олноор экспортлогдож буйн гол шалтгаан нь битүү туурайтай мал элдэв төрлийн халдварт өвчин тээдэггүй учраас олон улсад саадгүй авдаг байна. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжилбэл 4 сая орчмоор тоологдож буй адуун сүргийн тоо толгой цаашид эрс буурах аюул нүүрлээд байна.
Төрийн сүлдэндээ хүртэл адуугаа дээдэлдэг монголчуудын хувьд адууг олноор экспортлохыг эрс эсэргүүцэж байна. Түүний оронд нийт мал сүргийн 80 гаруй хувийг эзэлж байгаа бог малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлтэй байгаа юм. Учир нь ноолуурын үнээс шалтгаалан эрс өссөн ямаа л гэхэд хамгийн шим тэжээллэг өвс ногоог сорчлон, үндэстэй нь сугалан иддэгээс Монгол Улсын нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн даацгүй болж, цөлжилт эрчимтэй явагдах шалтгаан болж байгаа юм.
Манай улсын хувьд малын түүхий эдийг 100 хувь боловсруулж, ашиглаж чадахгүй байгаа энэ үед бог малыг тодорхой тоогоор олон улсад экспортолсноор байгаль орчноо хамгаалаад зогсохгүй эдийн засгаа солонгоруулах боломжтой гэж эдийн засагчид үзэж байна.
Хэдийгээр манай улсын эдийн засгийн үзүүлэлт энэ оны эхний улирлын байдлаар 8.6 хувийн өсөлттэй гарсан ч энэ нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс цаашид Монгол Улсын эдийн засгийн 20 орчим хувийг бүрдүүлж, хүн амын 40 гаруй хувь нь амьжиргаагаа залгуулдаг хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын хөгжлийг хангахад төрийн тууштай бодлого зайлшгүй үгүйлэгдэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
