Монголчууд эрт дээр үеэс эхлэн шонхор шувууг туг сүлдэндээ тахин шүтэж, ахуй амьдралдаа гаршуулан, түүгээр ан ав хийж байсан түүхэн уламжлалтай. Шувуулахуй нь Юнескогийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны хэлтсээс Хүн Төрөлхтний Биет бус соёлын өвийн жагсаалтад 2009 оны 12-р сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байдаг.
Эртний Монголын түүх, соёлтой шууд холбогддог үндэсний бахархалт шонхор шувууны талаар олон нийтэд сурталчлан таниулах, шонхорын наадгайг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох, биет бус соёлын өвийг сэргээх зорилгоор “Цагаан Шонхор Гэрэгэ” ТББ, Монгол шувуулахуйн клуб, Монголын этноспортын холбоо, Монголын шувуулахуйн холбоо зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ХУРАЛДАЙН НААДАМ – Шонхорын баяр арга хэмжээг 2019 оны 8-р сарын 17-ны өдөр буюу ӨНӨӨДӨР “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулж байна.
“Хуралдайн наадам” шонхорын баярын хөтөлбөрт,
- Морь харвааны тэмцээн
- Шонхор шувуу, Тайга ноход, Морьт харваачдын парад
- Ардын урлагийн их театрын тоглолт
- Морьтны гайхамшигт шоу тоглолт
- Шонхор шувууны үзүүлбэр, тэмцээн
- Шонхор шувуугаар хиймэл ан бариулах үзүүлбэр
- Агаарт нисэх, олз бариулах үзүүлбэр зэрэг багтаж байна.

Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
