Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд болсон нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр “Шөнийн гудамж”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй талаар бар сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Гэрэлт гудамж байж болно. Харин шөнийн гудамж нэртэй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, архидан согтуурдаг зүй бус газар байж болохгүй” гэдгийг онцолж хэлсэн юм.
Шөнийн “Гэрэлт гудамж” нь долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарладаг байв. Энэ үеэр шөнийн гэрэлт гудамжийг дагаад гэмт хэрэг, архидан согтуурах, элдэв зөрчлүүд ихээр нэмэгдэж байсан тул ийм байдлаар ашиглахгүй, иргэд, олон нийт цуглаж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг газар болгох тухай нийслэлийн Засаг даргын санаачилга бидит ажил болж хэрэгжиж эхэллээ.
Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Инноваци хөгжлийн газрын зүгээс олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Монголын маркетингийн холбоо” болон “Левел Ап” ХХК-тай хамтран “Hobby Street” цуврал өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уг арга хэмжээ нь Сөүлийн гудамжинд энэ сарын 24-ний өдрөөс эхлэн цуврал хэлбэрээр зохион байгуулагдах аж. Үүнд:
- 08.24-нд Авто хобби өдөрлөг;
- 09.07-нд Гэр бүлийн өдөрлөг;
- 09.14-нд Спорт хобби өдөрлөг;
- 09.21-нд Аялал хобби өдөрлөг
Тодруулбал, энэ сарын 24-нд болох “Авто хобби” өдөрлөгт ховор машины цуглуулга, үнэтэй машины цуглуулга, хуучин машины цуглуулга, Монголын авто диллерүүдийн шинэ машины үзэсгэлэн, тоноглосон машинууд, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, тоглоомон машины цуглуулга зэрэг авто машин, авто хоббитой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, хөгжөөнт тэмцээнд оролцох, урлаг соёлын тоглолт зэрэг болох аж.
Дээрх дөрвөн өдөрлөг болох үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн хэсгийн замыг баасан гарагийн орой 18:00 цагаас бямба гарагийг дуустал хугацаанд хааж, ням гарагт шилжих шөнийн 24:00 цагаас нээх юм.
Түүнчлэн, авто, спорт, аялалд сонирхолтой хувь хүн, групп, холбоо болон тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хамт олон та бүхэн “Hobby Street” цуврал өдөрлөгийг зохион байгуулагч “Левел Ап” ХХК-тай хамтран ажиллах боломжтой аж.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
