Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар өнөөдөр /2026.09.10/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Эрхэмсэг ноён Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тул өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлов.
Монгол Улсын Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд манай улсын уламжлалт түнш, ойрын анд Вьетнам Улс чухал байр суурь эзэлдгийг Улсын Их Хурлын дарга энэ үеэр тэмдэглэсэн.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа Парламентын бүлгүүд, Тамгын газрын уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулж, хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ.
Түүнчлэн энэ удаагийн айлчлалаар байгуулж буй “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Их Хурал болон БНСВУ-ын Үндэсний Ассамблей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Хамтран ажиллах тухай БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын санамж бичиг” нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болохыг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. Улмаар Санамж бичгүүдийг хэрэгжүүлэх 2028 он хүртэлх хамтарсан төлөвлөгөөг энэ онд багтаан баталж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, үр дүнтэй ажиллах нь чухал гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, иргэд хуулийн төсөлд зүйл, заалт бүрээр санал өгөх, цахим өргөдөл гаргах, шийдвэрлэлтийг хянах боломжтой оролцооны тогтолцоог хөгжүүлэх зорилт тавьж байгааг дуулгаад энэ чиглэлд хамтран ажиллаж, туршлага хуваалцах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Өнгөрсөн жил тус улсад зорчсон монгол иргэдийн тоо 30 орчим мянгад хүрсэн. Миний бие Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад анхаарч, агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулж, шууд нислэгтэй болгосон. Энэ хүрээнд агаарын тээврийн хэлэлцээрийг өргөжүүлж, хоёр улсын хооронд жилийн дөрвөн улирал тогтсон шууд нислэгтэй болгох асуудалд анхаарал тавьж ажиллахыг хүсэв.
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Зөвшөөрлийн тухай хуулиудыг баталж, бизнес эрхлэгчдэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, тус улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад Монгол Улсын үүд, хаалга нээлттэй байгааг дуулгалаа.
Парламентын тэргүүн нар хоёр улсын хооронд тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай, тогтвортой, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлал, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудалд санал нэгдсэн.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2024 оны 09 дүгээр сард хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шат ахиж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсний дараа үзэсгэлэнт сайхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Эрхэмсэг ноён Чан Тань Ман хоёр орны бат бөх найрамдалт, уламжлалт найрсаг харилцаа тасралтгүй хөгжин, бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байна гэлээ.
Тэрбээр хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд дээд түвшинд хүрсэн тохиролцоо, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг дэмжих, хяналт тавихад онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа тодотгоод ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Парламентын бүлгүүд, Тамгын газруудын нягт харилцааг эрчимжүүлэхэд ямагт анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, Монгол Улсын Их Хурлын парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, цахим шилжилтийг дэмжиж, Вьетнамын Үндэсний Ассамблейн хиймэл оюунд суурилсан хууль тогтоох туршлагаас хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад удахгүй болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ад төлөөлөгчдөө өргөн бүрэлдэхүүнээр явуулахаа мэдэгдлээ.
Түүнчлэн эрхэмсэг ноён Чан Тань Ман, айлчлалынхаа хүрээнд Үндэсний Ассамблей төлөөлөгчдийн хамт Хо Ши Минь-ий нэрэмжит нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд зочилж, 10 мянган ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэдгийг дуулгав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралц
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Өнөөдөр цагаан луу өдөр
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилж
