Санхүүгийн зохицуулах хорооноос ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” (MEFIN) хөтөлбөртэй хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалтыг 2019 оны есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс шалтгаалан цаг уурын тааламжгүй нөхцөл, түүний давтамж ихсэж байгаа нь бизнес эрхлэгчдийн хувьд томоохон эрсдэлийг бий болгоод байгаа бөгөөд энэхүү эрсдэлийн менежментийн нэг чухал арга хэрэгсэл нь даатгал юм. Олон улсын зөвлөлдөх уулзалт нь уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал (Climate risk insurance)-ын эрх зүйн орчин ба зохицуулалт, бизнес загвар, технологид суурилсан даатгал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд явагдана.
Санхүүгийн зохицуулах хорооноос уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгалын бизнес загвар болон технологид суурилсан даатгалын салбар сэдэвт илтгэлийг 2019 оны наймдугаар сарын 23-ны өдрийн дотор daatgal@frc.mn хаягаар хүлээн авч, 2019 оны наймдугаар сарын 30-ны өдөр шалгаруулах бөгөөд шалгарсан илтгэлийг “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” Олон Улсын VII зөвлөлдөх уулзалтад хэлэлцүүлэх болно. Илтгэл нь 5 хуудсаас хэтрэхгүй PDF хэлбэртэй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
