Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлнэ.
Ирэх 5 жилд нийслэлийн 216,913 өрх, орон нутгийн 121929 өрх орон сууц худалдан авах хүсэлтээ илэрхийлсний 16,3 хувь буюу 35,497 өрх нийслэлд, аймгуудад 11,738 өрх буюу 9,6 хувь нь худалдан авах чадвараар баталгаажсан эрэлттэй байна. Гэр хороололд амьдардаг нийслэлийн 73336 өрх, орон нутгийн 37266 өрх байшингаа инженерийн хангамжид холбуулах, нийслэлд 44747 өрх, орон нутагт 32048 өрх орон сууц түрээслэн амьдрах хэрэгцээтэй байна.

Өрхүүдийн 70,0 хувь нь төв, суурин газарт амьдардаг манай орны одоогийн нөхцөл байдал хадгалагдана гэж үзвэл, төв, суурин газарт 673,473 өрх амьдрахаар, эдгээрийн дийлэнх олонх буюу 66,6 хувь нь инженерийн хангамж бүхий орон сууцанд амьдарна гэж тооцвол инженерийн бүрэн хангамжтай орон сууцны тоог дор хаяж 150,000-аар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүний:
10,000 нь инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг сайжруулах, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн хүрээнд инженерийн хангамжид холбогдох амины орон сууц;
45,000 нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хүрээнд баригдах нийтийн зориулалттай орон сууц;
57,000 нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр баригдах орон сууц;
3,000 нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд баригдах нийтийн зориулалттай орон сууц;
16,512 нь дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд баригдах нийтийн зориулалттай болон амины орон сууц; 18,488 нь түрээсийн орон сууц байхаар төлөвлөв.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, Засгийн газрын үнэт цаас, концессын гэрээ, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
