ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байгаа бөгөөд 80 жилийн ойн хүндэтгэлийн хурал өнөөдөр Сүлд чуулгын танхимд боллоо. Цагдаагийн байгууллагын ажил болгоныг залгуулдаг арын албаныхан буюу Санхүү аж ахуйн алба нь анх 1939 онд Дотоод явдлын яамны сайд, Улсын маршал Хорлоогийн Чойбалсангийн 66 дугаартай тушаалаар “Аж ахуйн анги” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү 80 жилийнхээ ойтой золгож байна.
Тус алба өнөөдрийн байдлаар Санхүүгийн хэлтэс, Хангамжийн хэлтэс, Авто бааз, Хангалт үйлчилгээний хэлтэс, Сүүж-Уул амралт сэргээн засах сувилал гэсэн таван үндсэн нэгжтэйгээр цагдаа, дотоодын цэргийн хуулиар хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг ханган ажиллаж байна.
Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн:
Монгол төрийн цагдаагийн байгууллагад Санхүүгийн аж ахуйн алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг нийт алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд хүргэе. Тус алба маань ажиллаж ирсэн түүхэн цаг хугацаандаа бахархах арвин түүхтэй, бахархам олон гавъяатантай ажиллаж ирсэн. Нийгэм цаг үеийн өөрчлөлт, цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын гүйцэтгэдэг чиг үүрэгтэй холбоотойгоор 1960, 1978, 1990, 1999, 2003, 2008, 2011 онуудад бүтэц, орон тоо, зохион байгуулалтад орж улам л боловсронгуй болж байсан бөгөөд одоогийн бүтэц орон тоог ХЗДХ-ийн сайдын 2017 оны 03-р сарын 13 өдрийн А55-р тушаалаар таван үндсэн нэгжтэйгээр өнөөдрийн үйл ажиллагааг явуулж байна. Санхүү аж ахуйн албаны зорилго нь цагдаа, дотоодын цэргийн хуулиар хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг хангаж өгөх, тэдэнд шаардлагатай зүйлсийг хангаж өгөхөд оршино. Мөн цагдаа, дотоодын цэргийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, улс орныхоо аюулгүй байдлын төлөө хуваарилагдсан төсөв хөрөнгөд нийцүүлэн тасралтгүй бэлтгэн хангаж ирсэн ажлаа цаашид ч нэр төртэй гүйцэтгэн ажиллах болно. Та бүхний мөр цагаан, нэр ариун ажил үйл тань өөдрөг байхыг хүсэн ерөөе.
ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Алтансүх:
Санхүүгийн хэлтэс нь нийт 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. үйл ажиллагаандаа Монгол улсын үндсэн хууль, цагдаагийн албаны тухай хууль, дотоодын цэргийн албаны тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, төсвийн тухай хууль, шилэн дансны тухай хуулийн дагуу олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт, цагдаагийн байгууллагаас батлуулсан журмын дагуу төсвийг батлуулах, тайлан бланс гаргах ажлыг хийж хэрэгжүүлж байна.
ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав:
ЦЕГ-ын Санхүү аж ахуйн алба байгуулагдсаны түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойгоо тохиолдуулан бид “80 бүтээлч ажил” аяныг зохион байгуулж дүгнэлээ. Мөн 80 жилийнхээ ойд зориулсан ном, баримтат киног бүтээлээ. Манай хэлтсийн хувьд цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хангамж үйлчилгээ, барилга байгууламж засварын нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламжийг барих, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хяналт тавих, мөн цагдаагийн байгууллагад хэрэгцээ шаардлагатай авто машин, техник тоног, төхөөрөмж, хувцас хэрэглэл, тусгай хэрэгсэл, хөлс хангамжийг шаардлагатай үед бэлтгэн зохион байгуулах ажлыг зохион байгуулж байна. Ажил болгоныг залгуулдаг Санхүүгийн аж ахуйн албаны үе үеийн алба хаагчид болон одоо ажиллаж байгаа нийт алба хаагчиддаа түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN





































Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
