Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох журам”-ын дагуу салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд болон тэдгээрийн дэргэдэх гарааны компаниудын эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 20 бүтээлийг энэ жил хүлээн авч шилдгүүдийг шалгаруулсан байна. Сайдын нэрэмжит грант горилж мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн бүтээлүүдийг ирүүлсэн байна. Бүтээлүүдийг шинжлэх ухааны багтаамж буюу технологийн төвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэдд орох чадамжийн төвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй төвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгч шалгаруулжээ. Энэхүү шагналыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле нар өнөөдөр гардуулан өглөө.
1. Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, В.Энхчимэг удирдагчтай “Завханы улаан сармис болон Алтайн сонгины вирусгүй булцууг гарган авах, тарималжуулах” сэдэвт бүтээл
2. Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамж электроникийн тэнхимийн багш, доктор (Ph.D), Д.Баатархүү удирдагчтай “Шувуу үргээх төхөөрөмж” сэдэвт бүтээл
3. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гельминт судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), С.Лхагвацэрэн удирдагчтай “Малын цагаан хорхойтой тэмцэх шинэ арга” сэдэвт бүтээл
4. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, Б.Баатарцол удирдагчтай “Бактерийн шингэн бордоо” сэдэвт бүтээл
5. Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн багш, доктор (Ph.D), З.Эрдэнэ удирдагчтай “Малын тэжээлд нэмэлтээр ашиглах целлюлаза ферментийн бэлдмэл үйлдвэрлэх” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарсан байна.
Дээрх эрдэм шинжилгээний бүтээлүүдийг үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
