Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийж байх үүргийг өгсний дагуу өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаар бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл өглөө. Өнгөрөгч өдрүүдэд нийт 6 дүүргийн 3 дүүргээс 6 дуудлага ирж 16 иргэн угаартсан гэх дуудлага өгсөнөөс /9 хүүхэд, 7 насанд хүрсэн иргэн/ угаартсан гэх 7 иргэнд түргэний эмч гэрээр нь зөвлөгөө өгч, 9 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн гэрт нь буцаасан байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ”Нийслэлийн онцгой комиссын холбогдох албаны бүрэлдэхүүн тээврийн товчоодоор хяналт шалгалт явуулан ажиллахад иргэд суудлын автомашиныхаа тээшинд түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан. Тодруулбал өнгөрсөн шөнө 31 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан иргэнийг илрүүлэн буцаасан, мөн түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалтыг хийж ажилласны дотор тухайн байгууллагууд яндан дээрээ шүүлтүүр байрлуулсан эсэх, шүүлтүүр нь зохих шаардлагын түвшинд ажиллаж байна уу гэдэг дээр дүгнэлт гарган ажиллаж байна” гэлээ.
Угаарын хийд хордсон гэх дуудлага цөөрч байгаа мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөний зэрэгцээ сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаархи мэдээлэл сурталчилгаа, заавар зөвлөмжийг иргэдэд тогтмол явуулж өгөхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас энэ үеэр хүссэн юм.
Мөн онцгой комиссоос Амгалан дахь цахилгаан станц, 2, 3, 4 дүгээр цахилгаан станцын яндан дээрхи шүүлтүүрт хяналт шалгалт тавьж ажиллахад 4 дүгээр цахилгаан станцын шүүлтүүр хангалтгүй гэх дүгнэлт гарсанаар уг шүүлтүүрээ яаралтай солих шаардлагыг тавин холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын чанарыг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулсан судалгааг гарган ажиллаж РМ-10 тоосонцор өмнөхөөсөө 1.-1.7 дахин бага, SO2 1.3-1.7 дахин их хэмжигдсэн гэх мэдээллийг өглөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
