Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, отор нүүдлийн асуудлаар Сайншанд суманд хуралдсан юм.
Дундговь аймгийн малчид Төв, Булган, Дорноговь, Сүхбаатар аймагт отор нүүдэл хийж эхэлсэн байна. Эдгээр малчдаас сумын засаг дарга татвар нэхэх асуудал гарсаар байна. Тиймээс энэ жил газрын гарц тааруу байсан аймгийн малчид отор нүүдлийг аль аймгийн нутагт өвөлжиж хаваржуулах шийдвэрийг малчид хүлээж байгааг аймгуудын удирдлагууд хэлж байлаа.
Хурлаар отор нүүдэл хийж буй малчдын мал сүргийг тарилга, туулга, үзлэгт хамруулсан эсэхэд хяналт тавих, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх асуудлыг хөндсөн юм.
Дорноговь аймагт 2019 онд 4234 малчин өрхийн 2.5 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна. Аймгийн нийт нутгийн 17 хувь нь бэлчээрийн даац хүрэлцээ нөөцтэй, 35 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 31 хувь нь даац 1-3 дахин, 17 хувь нь 3-5 дахин хэтэрсэн дүн мэдээтэй байна. Тодруулбал Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад баг, Сайншанд сумын 5-р багт даац 3-5 дахин, Иххэт сумын Бүрдэнэ баг, Даланжаргалан сумын Цомог баг, Эрдэнэ, Хөвсгөл сумдын төвд даац олон дахин хэтэрсэн, нийт нутгийн 17 хувь нь бэлчээрийн даац хүрэлцээ нөөцтэй, 35 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 31 хувь нь даац 1-3 дахин, 17 хувь нь 3-5 дахин хэтэрсэн дүгнэлт гарчээ. Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй, өөр аймагт оторлох 4 сумын 53 өрхийн 29,3 мянган мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 9 сумын 188 өрхийн 113.3 мянган мал, хилийн зурваст 6 сумын 141 өрхийн 131,9 мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1 сумын 49 өрхийн 18,1 мянган толгой мал, сум дундын отрын бүс нутагт 1 сумын 6 өрхийн 2.0 мянган толгой мал нийт 437 өрхийн 294.7 мянган толгой мал отроор өвөлжих урьдчилсан төлөвтэй байна.
Дундговь, Говьсүмбэр аймгуудаас Даланжаргалан, Айраг, Сайхандулаан сумдад нийт 38 өрхийн 42.6 мянган толгой мал отроор орж ирээд байна. Сум дундын отрын бүс нутаг болох 11200 га нөөц талбайд цаг хүндэрсэн үед отор нүүдлийн зохион байгуулалт хийх юм. МУ-ын Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоолоор тус Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 100 тн өвс, 50тн тэжээл, Сумдын нөөцөд 560 тн өвс, 420тн тэжээл нийт 660 тн өвс, 470 тн тэжээл бэлтгэх даалгавартай. Тус аймгийн нутагт хадлан хийх боломж байдаггүй боловч жил бүрийн өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангахад шаардагдах аймаг, сумын өвсний аюулгүй нөөцийг хил залгаа орших Хэнтий, Сүхбаатар Дорнод аймгийн нутгаас гэрээ байгуулан бэлтгэж байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 100 тн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 598,6 тн өвс, сумдын эрсдэлийн санд 25831.8 сая төгрөг, малчдын төвшинд 8607.5тн өвс, 753.1тн үйлдвэрийн болон гар тэжээл, 514.4 тн хужир шүү бэлтгэн өвөлжилтийн бэлтгэл ажил 83.4 хувьтай хангагдсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
