Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар, Дорнод аймагт ажиллан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хилийн боомтын өнөөгийн байдал, газрын тосны нөөцийн илрүүлэлт зэрэгтэй танилцах юм.
Сүхбаатар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад нутаг орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тус аймагт хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав.

Ерөнхий сайд мөн Эрдэнэцагаан сумын нутагт байх Бичигтийн боомтод ажиллахаар төлөвлөсөн байна. Дэлхийн зах зээлд сайн чанарын коксжих нүүрс нэг тонн нь 136 ам.доллар байдаг бол “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг нүүрсний аман дээрээ 72 ам.доллараар борлуулж байна. Энэ нь нүүрсээ баяжуулж чаддаггүй, дэд бүтэц тааруу зэрэгтэй холбоотой юм. Иймээс төр, засгаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэх арга замыг эрэлхийлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажилласны дараа Дорнод аймгийг зорьж Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
