Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 70-100кв-н хүчин чадалтай нам даралтын зууханд хийсэн үзлэг, туршилтын ажлын дүгнэлтийн танилцууллаа. Танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм.

70-100кВтын хүчин чадалтай халаалтын зууханд сайжруулсан түлш хэрэглэхэд сүлжээний өгөх температур 30С-ээс дээш гарахгүй, халаалт доголдолж байгаа учраас нам даралтын зуухтай газруудыг шалгаж сайжруулсан түлшний хэрэглээ, утаа шүүгч суурилуулах боломж, техник ашиглалтын болон аюулгүй ажиллагаа зуухны шаталтын процесс, халах гадаргуу, температур гаргах чадварт туршилт хийсэн байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 70-100 кВт/цаг хүртэл хүчин чадалтай 228 хэрэглэгчээс 58 хэрэглэгч дакон маягийн халаалтын зуухтай байна. Мөн Хятад улсад үйлдвэрлэгдсэн хагас автомат ажиллагаатай, эргэх ул ширэмтэй нам даралтын зуухыг хэрэглэж байгаа судалгаа гарчээ.
Туршилтаар эдгээр нам даралтын зууханд сайжруулсан шахмал түлшийг шатаахад шаталтаас үүсэж, утааны хийтэй хамт хаягдах тоосонцорын хэмжээ буурч байгаа боловч зуухны хүчин чадал, галын хотлын эзлэхүүний хэмжээнээс хамааран цацрагийн дулаан солилцоогоор дамжуулан өгөх дулаан өгөлт нь буурснаар усны халалт муудаж, халаалт өгөхгүй байгаа нь тогтоогджээ.Мөн тус зуухнуудад сайжруулсан түлшийг түлэхэд ширхэглэл тохирохгүй, нунтаглаж нүдэх гар ажиллагаа их, бүхэллэг хэсгүүд дутуу шатах зэрэг үзэгдэл илэрсэн байна. Нам даралтын зууханд сайжруулсан түлшийг хэрэглэх туршилтыг хотын Инженерийн байгууламжийн хэлтэс, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, нийслэлийн Зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зөвлөх инженер, доктор профессор, эрдэмтдийн баг хамтран явуулсан байна.
Нам даралтын зууханд сайжруулсан түлшийг туршсан дүгнэлтэнд зөвлөлийн гишүүд санал солилцоод, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд түүхий нүүрсийг түлэхгүй байх нь зүйтэй хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэнд хатуу хяналт тавьж, уурын зуухыг цахилгаанд холбох, газанд шилжих арга хэмжээнүүдийг авч ажиллах хэрэгтэй гэв. Мөн ирэх 2020 оны 10 дугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хотод байгаа бүх уурын болон нам даралтын зуухуудыг техникийн нөхцлөөр шийдвэрлэж, түүхий нүүрс хэрэглэхгүйгээр ажиллах захирамжийн төсөл оруулж ирэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгав.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
