Өнөөдөр өглөө Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаан хад суурин орчимд жолооч нар цуглаж зам хааж эсэргүүцэл илэрхийлж эхэлжээ.
2019 оны 10 дугаар сарын байдлаар Тавантолгой –Гашуун сухайтын чиглэлийн тээврийн нөхцөл байдал хүндэрч, тээврийн компаниуд тээврийн хөлс, тарифын уналтаас санхүүгийн хямралд орж, цаашид тээврийг хэвийн явуулах нөхцөл алдагдаж 2019.11.21- ний байдлаар уртын тээвэр зогссон байдалтай байна.
2019.11 дүгээр сарын 10 –ны өдрөөс БНХАУ-ын Чалко компаниас тээврийн хөлсийг тонн тутамд 65 юань болгон бууруулсан талаар тээврийн компаниудад мэдэгдсэн бөгөөд үүнээс үүдэн уртын тээврийн компаниудын сул зогсолт хийхэд хүрчээ. Хятадын талаас нүүрс авалт буурч хилээр татах машины тоо эрс цөөрсөн тул жолооч нар нүүрсээ буулгаж чадахгүй 3-5 хонож байгаа бол богино тээвэрт гаалийн хяналтын талбайгаас ачуулж гарах гэж 7 хонож кабины манаач хийх болжээ. Зарим тохиолдолд 10 хоноод 1.2 км урагшилж байгаа тул жолооч нар ийн бухимдаж байгаа юм
Хүйтний улиралд хүйтэн кабиндаа олон хоног ийнхүү гацсанаас хоол хүнсний мөнгөө барж түлшээ дуусгаж цаашид тэвчих нөхцөлгүй болж байгаа тул яаралтай зохицуулалт хүсч ийнхүү зам хааж эхэлжээ. Цагаан хад суурьшлийн бүст яг одоо жолооч нар бөөгнөрөн Оюутолгойн экспорт зам Гашуун сухайтын экспортын замта огтлолцдог уулзвар дээр цуглан зам хаах тухайгаа мэдэгдэж байгаа юм байна.
Эх сурвалж : Алтаншар зам тээвэрчдийн групп

10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
