Монголын улаан загалмай нийгэмлэг жил бүр хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. 2019 онд хамтран ажилласан байгууллага, хамт олон, иргэдэд талархал илэрхийлэх үйл ажиллагаа 2019 оны 12 сарын 27-ны өдөр боллоо. Талархал илэрхийлэх үйл ажиллагаанд оролцсон 50 гаруй зочид, төлөөлөгчдийг Монголын улаан загалмай нийгэмлэгийн ажилтнууд угтан авсан юм.
Үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарын бичгийн дарга Н.Болормаа үг хэлэв. Тэрбээр “Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө, иргэд рүү чиглэсэн олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд, хувь хүн, аж ахуйн нэгж Та бүхэндээ талархал илэрхийлье. Монголын улаан загалмай нийгэмлэг 2019 онд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооноос баталсан үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг үнэлэх, баталгаажуулах “OCAC” үнэлгээнд оролцож, олон улсын гэрчилгээ гардан авсан Ази, Номхон далайн бүсийн анхны, дэлхийн 4 дэх үндэсний нийгэмлэг боллоо. Бид энэ гэрчилгээг хүлээн авч, амжилт, хүрсэн түвшингээ бататгахын тулд ирэх жилүүдэд илүү хариуцлагатай, үр бүтээлтэй, шинэлэг хэлбэрээр ажиллаж, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах болно” гэв.
Мөн энэ 2019 онд хийсэн ажлынхаа тайлан ведио мэдээллийг танилцууллаа. Үйл ажиллагааны үеэр хамтран ажилласан зарим байгууллагын төлөөлөлийг Монголын улаан загалмай нийгэмлэгийн шагналаар шагнаж урамшуулсан юм. Үүнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобаль сан, Скай Резорт, Тээврийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Цэргийн төв эмнэлэг, Милко ХХК, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагад талархал илэрхийлж, өргөмжлөл гардуулсан юм. Монголын улаан загалмай нийгэмлэг 2019 онд Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй ажиллаж, хамтын ажиллагааны хүрээнд 1 тэрбум 929 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг улсын болон орон нутгийн төсвөөс авч, хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүргээ биелүүллээ. Мөн “Энержи ресурс”, “Монос-Улаанбаатар” “Худалдаа хөгжлийн банк”, “Азийн хөл бөмбөгийн холбоо”- той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэгт зурж, хамтын ажиллагааны хүрээгээ уламж өргөжүүлэв. “Энержи Ресурс” компанитай хамтран хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хамгаалж, зүрхний төрөлхийн эмгэгтэй 40 хүүхдийг БНХАУ-д мэс заслын эмчилгээнд хамруулж, олон айлд аз жаргал бэлэглэж байна. “Бяцхан зүрх” төсөлд нийт 64 хүүхэд хамрагдана. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Бүс ба Зам-Гэрэлт аялал” хөтөлбөрийн хүрээнд Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотын нүдний болор цайх өвчтэй 851 хүнийг үзлэгт хамруулж, 310 хүнд нүдний болор суулгах хагалгаа хийсэн юм. “Эмзэг бүлгийн иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг, эмчилгээ, хяналт” төслийн хүрээнд 8 удаагийн үзлэгээр 679 орон гэргүй, эмзэг бүлгийн иргэдийг хамруулж, 14 тохиолдлыг илрүүлэн дараагийн шатны эмчилгээнд хамруулав.
Үүнээс гадна Монголын улаан загалмай нийгэмлэг Гамшгийн менежментийн хөтөлбөрийн үйл ажиллагаагаар 290,117, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 139,653, Нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих хөтөлбөрийн үйл ажиллагаагаар 31,191, Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 73740 хүнд тус тус шууд хүрч ажиллалаа. 2019 онд Монголын улаан загалмай нийгэмлэг нийт 705450 хүнд хүрч ажилласан байна.
Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
