АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл гаргасан байна.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай” улс төрийн шийдвэрээ шинэ оны босгон дээр танилцуулсан билээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын хувиар уг шийдвэрийг 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгад Ардчилсан намаас иргэдийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар өгсөн захиа, даалгаврын биелэлт гэж үзэн талархан хүлээж авсан юм. Учир нь, уг шийдвэр дан ганц Ерөнхийлөгчийн бус хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд нарын хамтын шийдвэр гэж ойлгогдох бүрэн үндэслэлтэй байв.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн тэргүүн улс төрийн шийдвэр гаргаж, түүнийг нь ажил хэрэг болгох үүрэг хариуцлагыг ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу УИХ болон Засгийн газар хүлээн авчээ гэсэн үг. Иймд Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаархи УИХ-ын тогтоолын төслийг яаралтай боловсруулан батлуулж, уг тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах үүргээ Засгийн газар цаг алдалгүй хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Цаашдаа ахмад настнуудад төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгож, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, Хамтын тэтгэврийн хуулийг эргэн сэргээх зэрэг асуудлаар миний бие УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын хувиар тууштай ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
(Жич: Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар зарим хэвлэлд байр сууриа илэрхийлснийг илт мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү мэдэгдлийг хийлээ. 2020.01.03)” гэжээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
