БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтууд хойшлогдсон билээ.
“PrayForChinbaFamily” хэмээх хандивын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Niciton&Friends” тоглолт 2020 оны гуравдугаар сарын 14-ний 17:00 цагт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд товлогджээ. Тус тоглолтод “Баян монгол”, “Харанга”, “Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр”, “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, “Люмино” , “S4”, хамтлагууд болон Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Анхмаа, Наагий, Наки, Gee, Мишээл нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.

Харин хандивын хоёр дахь тоглолт болох мэргэжлийн урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийн “Аравт” тоглолт 2020 оны гуравдугаар сарын 21-ны 16:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа товлогдсон байна. Тус тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватори, “Морин хуурын чуулга”, “Түмэн эх” чуулга, “Улаанбаатар” чуулга, “Бөртэ”, “Алтан ураг”, “UB DRUMS” хамтлаг болон Ардын жүжигчин П.Цэрэндагва, П.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, Ө.Уянга, Э.Анхбаяр, гитарчин Д.Өлзий-Орших, морин хуурч Д.Шинэцог, лимбэчин Г.Адъяадорж, хийлч М.Хулан, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Э.Төрмандах, О.Гансувд нар оролцоно.

Дашрамд дуулгахад дээрхи хандивын тоглолтуудын зохион байгуулагчдаас “Үзэгч, хандивлагч та бүхний худалдан авсан тасалбар, хандив хэзээд хүчин төгөлдөр байх бөгөөд хандивын аян үргэлжилж байгаа тул тоглолтуудын товлогдсон өдөр үзээрэй” хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нарын биеийн байдал сайжирч байгааг дуулгасан юм.
Тасалбарын үнэ
- “Niciton & Friends” тоглолт: 30,000, 40,000, 60,000 төгрөг
- “Аравт” тоглолт: 25,000 төгрөг.
Тасалбар захиалахыг хүсвэл ЭНД дарна уу!
![17301290732020-01-30-13-50[www.urlag.mn]](https://www.ontslokh.mn/wp-content/uploads/2020/01/17301290732020-01-30-13-50www.urlag_.mn_-640x244.png)
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
