БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 оюутнаа эх оронд нь тээвэрлэж авч ирэх Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Хятадын тал зөвшөөрлөө. Иймд шинэ коронавирусын дэгдэлтийн голомтын бүс болох Ухань хотод тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд тээвэрлэх ажлыг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэх талаар бэлтгэл ажил хийгдэж байна. БНХАУ-ын эрүүл мэнд болон агаарын тээврийн холбогдох байгууллагууд, Ухань хотын гадаад харилцааны газартай Монголд Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.
Ухань хотод нийт 33 Монгол оюутан байгаагийн 31 нь эх орондоо ирэх хүсэлтээ бичгээр гаргаж, хоёр нь тус хотод үлдэхээ мэдэгдээд байгаа юм. Энэхүү ажиллагаанд зарцуулагдах 53.000 ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Улсын Онцгой комиссооос шийдвэрлэсэн билээ. Түүнчлэн оюутнуудыг эх оронд нь авчирсны дараах тусгаарлан байршуулж хянах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Улсын Онцгой комиссын дэд ажлын хэсгээс төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
