Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд тархаад буй шинэ коронавирусийн талаарх нөхцөл байдал болон манай улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх ээлжит мэдээллийг хийлээ.
Хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн 24 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо 3,977, нас баралт 120, эдгэрэлт 1,194 тохиолдлоор тус тус нэмэгдсэн” гэдгийг тодрууллаа.

Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусийн халдварт өвчинтэй холбоотойгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Тэгвэл эл байдалд холбогдох албаныхан хэрхэн ажиллаж буй талаарх мэдээллийг хүргэж байна.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Мягмардорж “Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон” гэлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг авчрах асуудлыг ГХЯ-нд хариуцуулсан. Тиймээс ЭСЯ, Консулын газруудаар дамжуулан иргэдээ дахин бүртгэлжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 400 орчим монгол иргэн БНХАУ-д байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, эдгээр иргэд маань өөрөө эх орондоо ирэх хүсэлт гаргавал ЭСЯ, Консулын газруудаар дамжуулаад зохион байгуулалттайгаар авчирна. Үүнтэй холбоотой нарийвчилсан зохион байгуулалтуудыг яг одоо хийж байна.
Мөн өнөөдрийн байдлаар Эрээн болон Хөх хот орчимд эх орондоо буцахаар төлөвлөж байсан, галт тэрэгний тасалбар захиалсан 50 орчим иргэний асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэхээр ажиллаж байна.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу БНХАУ-аас ирэх монгол иргэдийг хилээр нэвтэрсэн даруйд 14 хоног тусгаарлах арга хэмжээ авна” гэв.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй.
Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас өндөг, шувууны мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтэд түр хязгаарлалт хийгээд байна.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй.
Харин иргэддээ хандан хэлэхэд, та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна” хэмээв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дорнод аймагт тусгаарлагдаад байсан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Бээжингээс Улаанбаатарын чиглэлд ниссэн буюу Хятадад сурч байсан зургаан оюутныг тусгаарлан хянаж байна.
Түүнчлэн коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод суралцаж байсан 31 иргэнийг Засгийн газраас авчран, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа. Тэд ирээд 15 хонож байгаа бөгөөд хоёр удаа шинжилгээнд хамрагдсан. Ингэхэд шинжилгээний хариунууд нь сөрөг гарсан тул маргааш эмнэлгээс гаргахаар болсон” гэв.
Шинэ коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээллийг 24 цагаар өгч буй утсууд:
- Эрүүл мэндийн яам-323002
- Халдварт өвчин судлалын үндэсний төв-100, 80086829
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв-70284393
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-18002000


“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
