БНСУ-д байгаа монгол иргэд визээ сунгуулахдаа Бусан хотод суугаа Монгол Улсын Консулын газарт хандахыг тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд, “Монгол Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрээр 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-нийг дуустал Монгол Улс, БНСУ-ын хооронд бүх нислэгийг түр зогсоосон. Аялал, жуулчлал, эмчилгээний зорилгоор БНСУ-д ирсэн богино хугацааны визтэй иргэдэд Гадаадын иргэдийг хариуцсан Цагаачлалын албанд виз сунгаж байна. Тэгү хот, том Гванжу хот, Умард болон Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд визээ сунгуулах асуудлаар Бусан дахь Консулын газарт хандана уу” (Утас: (051)465-9996, 010-4966-7103) гэсэн байна.
Иргэдийг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ итгэмжлэл, иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг шуудангаар хийх зохицуулалтыг холбогдох хууль журмын хүрээнд боломжийн хэрээр хийж байна. Гэхдээ өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай зарим иргэний бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, санхүү, шүүх зэрэгтэй холбоотой итгэмжлэл үүнд хамаарахгүйг анхаарна уу. Лавлах утас: ЭСЯ-ны Консулын хэлтэс: 02-798-1950 гэжээ.
Монгол руу буцах, өмнө нь онгоцны тийз авсан иргэд Сөүл дэх МИАТ ТӨХК-ийн төлөөлөгчийн газартай холбогдоно уу. Шуурхай утас 010-5635-3366, 02-756-9761. БНСУ-д суралцдаг болон амралтаараа Монголд очоод эргэж ирж чадахгүй байгаа оюутнуудын визтэй холбоотой мэдээллийг Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас үзнэ үү гэсэн байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
