Монголчуудынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллага, алба хаагчдад зориулан “Монлайн спорт хувцасны сүлжээ дэлгүүр”-ээс 20 сая төгрөг, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-аас 3 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өглөө.
Мөн “ТМЛ Трейд” ХХК-аас 12 сая төгрөгийн өртөг бүхий бараа материал, Сүхбаатар дүүргийн иргэн З.Оргил 4 ширхэг ариутгалын цув, 17 ширхэг хамгаалалтын хувцас, 300 ширхэг бээлийг хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар төр, засгаас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжин, сэтгэлийн хандиваа илгээсэн та бүхэнд баярлалаа. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг хилийн боомт болон шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын ариутгал хамгаалалтын хувцас хэрэглэл, ариутгал, халдваргүйжүүлэлтэд нэн шаардлагатай зүйлсэд зарцуулах болно. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
