“Мандал” даатгал компани хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн Ц.Билүүнийг хохироосон хэргийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын бодлогын зөвлөлийн гишүүн Г.Хонгор өнөөдөр /04.02/ мэдээлэл хийв. Билгүүний ээж агсан 2016 онд Голомт банкнаас орон сууцны ипотекийн найман хувийн зээлээр орон сууц худалдан авч барьцаа хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулах хуулийн дагуу “Мандал даатгал” ХК-д даатгуулжээ. Харамсалтай нь 2018 онд ажлын байран дээрээ гэнэт ухаан алдаж тархины цус харвалт гэсэн оноштойгоор нас баржээ. Түүний өв залгамжлагч хүү Ц.Билгүүн нь Голомтбанкны шаардлагаар 2018 оноос өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт сар бүр 825 мянган төгрөгийг төлсөөр иржээ. Гэвч нас барсан даатгуулагчийн зээлийн өрийн үлдэгдэл болох 45 сая төгрөгийг амь насны даатгалын гэрээний дагуу Голомт банкинд төлөх ёстой “Мандал даатгал” ХК нь үүргээ биелүүлэхээс татгалзсан аж. Ц.Билгүүн Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж хандахад, даатгагч төлөх ёстой гэсэн албан бичиг өгсөн ч “Мандал даатгал” үүнийг огт тоогоогүй байна. Хохирогч улмаар шүүхэд хандахад Иргэний хэргийн болон Давж заалдах шатны шүүхээс нөхөн төлбөрийг гэрээний дагуу даатгагч компани төлөх ёстой гэсэн шийдвэрлэсэн ч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй хохирсон хэвээр байна гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хамгийн новшийн даатгал бол мандал даатгал шүү хүмүүсээ