Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 01-ээс эхлээд байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 4,19 дүгээр хороо буюу Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр авто зам тавих ажил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон нийслэлийн холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх:
“2019 онд Улаанбаатар хотод замын хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Үүнд Налайхын авто зам, Олимпийн гүүр, Яармагийн гүүрийн ажлууд орно. Харин 2020 онд энэ томоохон бүтээн байгуулалтын тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг гүйцээж хийхээс гадна нийтдээ улсын болон нийслэлийн төсвөөс 52 км авто замыг хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн замын ажлууд эхэлсэн. Өнөөдөр бид Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр тавигдаж буй 2.8 км замын ажилтай танилцаж байна. Замын засвар, шинэчлэлт, шинээр тавих ажлууд хуваарийн дагуу эрчимтэй явагдаж байна.
Нийслэлийн иргэдээс хотын захын хороололд хатуу хучилттай зам тавих хүсэлт их ирдэг. Иргэдээсээ ирсэн саналын дагуу Баянхошууны эцсээс хойш хийгдэж буй шинэ замын ажил ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажлаа гүйцэтгэж байна. Тус замын ажилд газар чөлөөлөлтөд 88 нэгж талбар хамрагдсан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон НАЗХГ-ынхан газар дээр нь ажиллаж байна.
“Нэг хот- Нэг стандарт” аяны хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг стандарт шаардлагын дагуу хийж гүйцэтгэх зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нэг км зам тавигдсан ч стандартын дагуу хийгдэнэ. Шинээр тавигдаж буй замууд ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй хийгдэх болно.” гэлээ.
ВИДЕО 1:
ВИДЕО 2:









УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
