Соёмботой ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2020 оны 04-р сарын 24 өдөр, 15 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх