Хуулийн дагуу өнөөдөртөө багтаж улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Яг одоо Монгол ардын намын VI бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны XV хуралдаан болж байна. Улсын их хурлын 2020 оны сонгууль дээрх улс төрийн намуудад чухал бөгөөд хариуцлагатай үе. Нэр дэвшигчдээс илүү намын сонгуулийн менежмент хэр сайн байна тэр хэрээр ялалт авчирна аа.
Монгол ардын намын хувьд улс төрийн лидер ихтэй нам. Гэхдээ зарим лидерүүд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд 2020 оны сонгуульд Өвөрхангай аймгаасаа нэг суудал авч, ялалт байгуулах хүчтэй нэр дэвшигчийн нэг. Гэвч энэ удаагийн сонгуульд нэрээ татаж намаа удирдаж ажиллахаар болсон бол Говь-Алтай аймагт рейтинг өндөр байсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мөн адил нэрээ татаж сонгуульд намаа удирдаж оролцохоор болжээ. Улс төрийн хувьд туршлага, менежмент сайтай улс төрчид энэ удаад намаа толгойлж ажиллах нь.
Харин сөрөг хүчин Ардчилсан намын хувьд мөн л хүчтэй яригдаж байсан улс төрчид нэрээ татаж эхэлсэн байна. Завхан аймгаас хэдэнтээ сонгогдож байсан УИХ-ын гишүүн Я.Санжмятав нэр дэвшихгүй нь. Харин Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр хүчтэй яригдаж байсан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц энэ удаад нэрээ татаж, нэр дэвшихээс илүү намаа удирдаж оролцохоор болсон гэх мэдээлэл байна.
МАН-аас Я.Содбаатар, Д.Амарбаясгалан, АН-аас Я.Санжмятав, Б.Хурц нар хэрхэн намаа удирдаж, ялалт авчрах вэ?

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Энэ ардын нам яагаад хоер ждучингээр удирдуулав даа арай бишээ таьмаа ийм амархан огч байгаа юм уу оор хумуусээр удирдуулаач дээ