Нийслэлийн ногоон бүсэд зургадугаар сарын 10 хүртэл аялж зугаалахыг хориглолоо

2020 оны 05-р сарын 18 өдөр, 16 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж нийслэлийн Засаг дарга  өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргасан. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг дөрөвдүгээр сарын 6-наас зургаадугаар сарын 10 хүртэл хоригложээ.

Энэ дагуу нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж байна. Эдгээр албан хаагчид ирэх зургаадугаар сарын 10-н  хүртэл хөдөлгөөнт эргүүл хийх ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх