“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа. Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээрээ Монгол улсын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм.
2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монгол Улсын хэмжээнд анхдагч болсон. Түүнчлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ажилласан. Үүнээс гадна ТӨБЗГ-аас хийсэн засаглалын үнэлгээгээр тэргүүлж, Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар зөрчилгүй гарчээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019оны тоон үзүүлэлтүүдийг товчлон үзүүлбэл:
| Нийт борлуулалтын орлого | 1 тэрбум ам.доллар |
| Нийт борлуулалтын хэмжээ /ачилт/ | 15.5 сая тн |
| Нийт экспортын хэмжээ | 13.7 сая тн |
| Улсад төвлөрүүлсэн татвар, төлбөр, хураамж | 736 тэрбум төгрөг |
| Цэвэр ашиг | 1 их наяд 35 тэрбум төгрөг |
2019 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлого 34.3 их наяд төгрөг бөгөөд энэ нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ нь 6.3 их наяд төгрөгт хүрч татварын нийт орлогын 65 хувийг бүрдүүлж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д ТОП 100 аж ахуйн нэгжийн шагналыг гардуулах үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ТОП 100 аж ахуйн нэгжийн Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг онцолсноос гадна салбарын болон орон нутгийн хөгжил, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гүйцэтгэж буй үүрэг оролцоо их байдгийг хэллээ.
.jpg)
.jpg)

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
