БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулан нэг сая юанийн үнэ өртөг бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын хамгалалтын хувцас хэрэгсэлийг буцалтгүй тусламжаар өгч буйг Элчин сайд Цай Вэнруй Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод хүлээлгэн өглөө.
Хил хязгааргүй тархаж буй цар тахалтай манай улс тууштай тэмцэж байгаа бөгөөд батлан хамгаалах салбарын үүрэг оролцоо чухал байр суурь эзэлж байна. Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн тусгаарлалт, эмчилгээний гол нэгж болон ажиллаж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд хамгаалах хэрэгсэлт хангалттай, найдвартай бол гадагш халдвар тархахгүй байх, тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах боломжтой болж байгаа юм.
Тусламжийн хэрэгсэлийг хүлээн авах үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цар тахалтай тэмцэж байгаа үед БНХАУ-ын Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчнээс бодитой туслалцаа үзүүлж нэг сая юанийн үнэ бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, тусгай зориулалтын багаж хэрэгсэл хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Хоёр орны хамтын ажиллагаа төдийгүй, энх тайвныг тогтоох, цэргийн итгэлцэл, стратегийн түншлэлийн харилцаанд томоохон хувь нэмэр оруулсан үйл явдал болж байна. Манай улсын хувьд хил хязгааргүй тархаж байгаа цар тахалтай тэмцэхэд өөрөөсөө шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Азаар дотооддоо халдвар тараагүй хяналтанд байлгаж чадаж байгаа. Олон улсын туршлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс харахад тэргүүн эгнээнд байгаа эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах асуудал чухал байна. Ингэж чадсанаар эрүүл мэндийн салбарынхнаа хамгаална, нийгэмд халдвар тархахгүй байх нөхцөл бүрдэнэ. Цэргийн төв эмнэлэг корона вирусын халдвараас сэргийлэх, тэмцэх ажилд эрүүл мэндийн салбарын нэг бүрэлдэхүүн хэсэг болж үүрэг хүлээн ажиллаж байна. Цэргийн төв эмнэлэгт гаднаа ирж тусгаарлагдаж байгаа эмнэлгийн хяналтанд байж эмчилгээ хийлгэх шаардлагатай, суурь өвчтэй, хагалгаанд орсон, эмчилгээнээс ирсэн хүмүүсийн эмчилгээг үргэлжлүүлэн хийх ажлыг давхар гүйцэтгэж байна. Манай эмнэлгийн эмч, ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ээлжээр ажиллаж байгаа учир тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах, гадагш халдвар алдахгүй байхад анхаарч ажиллаж байна. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа боловч бид хамтдаа цар тахалын гамшгийг даван туулна гэдэгт итгэлтэй байна. Батлан хамгаалахын сайдын хувьд, зөвлөлийн гишүүд, Цэргийн төв эмнэлгийн хамт олон, бие бүрэлдэхүүний өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийллээ.
Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй Хятадын ард түмэн тахал өвчинтэй тэмцсэн хүнд хэцүү үед Монгол Улсын төр засаг, ард түмэн бидэнд сэтгэлийн дэм үзүүлж тусгамжийн гараа сунгасан билээ. Хубэй мужид цар тахалтай тэмцэж буй цэргийн эмнэлгийнхэнд Батлан хамгаалах яам, Жанжин штаб, зэвсэгт хүчнийхэн хандивын гараа сунгасан билээ. Энэ нь хоёр орны зэвсэгт хүчний салбарын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг харуулсан юм. Хятадын ард түмэн, тэр дунаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бид мартахгүй. Монголын ард түмэн цар тахалтэй тэмцэхэд үр дүнтэй ажиллаж байгааг энд дурдах хэрэгтэй. Монгол Улс дотооддоо халдвар гарсан тохиолдол гараагүй байгаа нь бахархалтай юм. Гадаадаас тээвэрлэгдэн ирж байгаа хяналтандаа авч чадаж байна. Монголын зэвсэгт хүчиний цар тахалтай тэмцэх ажлыг нь дэмжиж Хятадын Батлан хамгаалах яамнаас хамгаалах хувцас хэрэгсэл, эмнэлгийн хэрэгслийг тусламж болгон өгч байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа тасралтгйү өргөжин хөгжиж байна. Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт хүсье гэсэн юм.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Засгийн газрын хуралдаан болж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
