Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр цагдаа, онцгой байдлын байгууллага болон нийслэлийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж Улсын их дэлгүүрт энэ сарын 07-нд гарсан галын шалтгаан, нөхцөл байдалтай танилцан тодорхой чиглэлээр үүрэг өгөв.
Тодруулбал, галын шалтгаан, хохирлын хэмжээг ойрын хугацаанд тогтоож, танилцуулахыг үүрэг болголоо.
УИД-т гал гарсан тухай дуудлага онцгой байдлын байгууллагад энэ сарын 7-ны 16.48 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын 8 ангийн 230 алба хаагч ажиллаж, 21.30 цагт бүрэн унтраасан. Галын тархалтыг дуудлага ирснээс 40 минутын дараа зогсоосноор 6, 7 дугаар давхарт гарсан галыг 1-5 давхарт тархахаас сэргийлсэн тухай ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэл өгсөн.
Улмаар 4 цаг гаран ажиллаж галыг бүрэн унтраасан бөгөөд энэ хороонд байгууламжид байсан 7 хүнийг аварсан байна. Энэ үеэр онцгой байдлын хоёр алба хаагч хорт утаанд угаартсан бөгөөд нэн даруй эмнэлэгт хүргэсэн байна. Алба хаагчдын биеийн байдал хэвийн байгаа аж.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Энэ жил УИД-т НОБГ-аас төлөвлөгөөт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр галын аврах гарцыг хааж бараа хураасан, дохиолол нь гэрэлтүүлэггүй, гал түймэр гарсан үед хүний амь аврах зориулалтын гарц тодорхой болгоогүй, гал унтраах багаж хэрэгсэл хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн. Тиймээс албан шаардлага хүргүүлж, зарим зүйлсийг шалгалтын явцад залруулсан юм. Ер нь хүн ам олноор цуглардаг газрууд, гэр хорооллын айл өрх, үйлдвэр, худалдааны төвүүдэд шалгалт хийдэг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд хот төлөвлөхдөө гидрант буюу ус шахах хоолойг тусгадаггүй. Тиймээс өндөр орон сууц, худалдааны төвүүд заавал гаднаа гидранттай байх шаардлага тавьдаг болох нь зөв” гэлээ.
Гал гарсан шалтгааныг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 8-нд 25 мөрдөн байцаагч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 шинжээч, 20 прокурор хэргийн газарт үзлэг хийж эхэлжээ. Энэ үеэр эхний ээлжинд 240 түрээслэгч, 220 цэгт шалгалт хийсэн байна.
Одоо байгууламжийн 6, 7 дугаар давхар буюу гал гарсан хэсэгт үзлэг хийж байгаа бөгөөд угаарын хий бүрэн арилаагүй, гал унтраасан их хэмжээний ус хэвээр байгаа зэрэг нь хүндрэл үүсгэж байгааг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал танилцуулав.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Барилгын норм, дүрэм журмыг эргэж харах нь зөв. Тухайлбал, олон хүн ажилладаг, олон байгууллага түрээслэдэг газар хий хэрэглэхийг зөвшөөрөх эсэх, хэрэглэсэн тохиолдолд ямар хяналт тавих вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Улаанбаатар хотын төвийн ихэнх барилга 1940-1950 онд баригдсан. Тухайн үед гидрант төлөвлөөгүй. Тиймээс нийслэлд хэдэн гидрант байгааг тогтоох, шинэчлэх, стандартын шаардлагад нийцүүлэх, шинээр бий болгохыг цаашдын төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй. Өндөр барилгад гарсан галыг унтраахад бусад улсад ашигладаг дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зориулалтын автомашин, өндрөөс гал унтраах, хайгуул хийх хүчин чадалтай нисгэгчгүй төхөөрөмж буюу дрон авах асуудлыг судалж, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог гаргах хэрэгтэй. Үүнийг улс, нийслэлийн төсөвт тусгах хэрэгтэй юм” хэмээн онцлов гэж гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
