Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Улсын их дэлгүүр ХК-ийн барилгад гал гарсантай холбоотойгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дахь заалтыг удирдлага болгон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандарт, Эрүүл ахуй, халдвар хамгаалал, Мал эмнэлэг, Ургамал хамгаалал хорио цээр, Эм, биобэлдмэлийн хяналтын улсын /ахлах/ нийт 15 байцаагч 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар УИД ХК-ийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан “Номин тав трейд” ХХК-ийн “УИД”супермаркет болон 1, 4, 7 дугаар давхарт талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан 47 аж ахуйн нэгж, иргэн /хүнс, хоол, гоо сайхан, эмийн сан/-ийг хамруулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хүүхдийн бараа, эм, гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг шалгалаж, нийт 92 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 130 дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, хадгалалтын горим зөрчигдсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн /бараа/-д 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-06-061/799 дугаартай хэмжилт, шинжилгээний дүнгийн тухай дүгнэлтийг үндэслэн улсын /ахлах/ байцаагчийн 48 акт тогтоон нийт 2937 нэр төрлийн 655.500 ширхэг, 12350.9 кг, 399.34 литр, нийт 181886.67 /Нэг зуун наян нэгэн сая найман зуун наян зургаан мянга зургаан зуун далан/ төгрөгийн 15.770 тн бүтээгдэхүүнийг устгалын журмын дагуу устгалаа.
Гал гарснаас шалтгаалан 92 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 130 дээж авч, 15 тонн бүтээгдэхүүн устгалаа
2020 оны 06-р сарын 15 өдөр, 09 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
