“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал тэргүүтэй удирдлагууд оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой олон жилийн түншлэлийн харилцаатай ажиллаж ирсэн бөгөөд тус холбоотой хамтын ажиллагааны хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж байсан юм. Мөн үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, сургаж хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллаж ирсэн. Цаашид үйлдвэрийн газрын ажилтнуудыг орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи болон туршлагад суурилсан дотоод гадаадын богино болон урт хугацааны сургалтуудад ихээр хамруулж, сурсан мэдлэгээ үйлдвэрийн газартаа нэвтрүүлэх замаар тэднийг сургаж, хөгжүүлэхтэй холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт ийнхүү гарын үсэг зурлаа.Эрдэнэт үйлдвэр, Монголын ажил олгогч эздийн холбоотой 10 гаруй жилийн хамтын ажиллагаатай байсан бөгөөд энэ хугацаанд ХБНГУ, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан “Олон улсын түвшинд мэргэшсэн менежер” бэлтгэх сургалтад герман улсад 1 сарын хугацаатай 3 инженер техникийн ажилтан хамруулсан байна. Мөн хөдөлмөр цалин хөлсний чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ мэтчилэн хамтын ажиллагааг өмнөх жилүүдээс илүү үр дүнтэй байлгах, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй болсон уурхайчдыг сургаж хөгжүүлэх, ХБНГУ, Шинэ Зеланд, Япон зэрэг улсуудад мэргэжлийн дагуу сургалтад хамруулахыг зорьж буйгаа Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурах үеэр онцоллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
2020 оны 06-р сарын 29 өдөр, 17 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
