Уул уурхайн жишиг үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын уул уурхайн салбарын онцлог, өөрийн үйлдвэрийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дижитал музей байгуулах ажлыг эхлүүлсэн.
Тус музейн бүтээн байгуулалт, ажлын явцтай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал
Х.Бадамсүрэн тэргүүтэй удирдлагууд өнөөдөр танилцлаа. Дижитал музей нь Монголын уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн танхим, цахим мэдээллийн танхим, Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, хөдөлмөрийн сайчуул, алдартан гавьяатнуудын мэдээлэл бүхий бидний-бахархал танхим, үйлдвэрлэл-технологи-инновацын танхим, нийгмийн хариуцлагатай-Эрдэнэт үйлдвэр гэсэн 6 танхимаас бүрдэх юм. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн музейд үйлдвэрлэл-технологи-инновацын танхим, нийгмийн хариуцлагатай “Эрдэнэт үйлдвэр” гэсэн 2 танхим байгуулах ажил хараахан эхлээгүй байна. Эдгээр 6 танхимыг бүрэн ашиглалтад орсны дараа буюу ирэх 10-р сарын 01 гэхэд албан ёсны нээлт хийхээр төлөвлөж байна.
Уул уурхайн үйлдвэрийн газрын дэргэд дижитал музей байгуулснаараа үйлдвэрийн түүхийг залуу үеийнхэндээ сурталчлаад зогсохгүй, шинэ залуу ажилчдадаа зориулсан сургалт хийх, мэдээлэл өгөх, мэргэжлийн баяруудыг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулах зэрэг музей тойрсон олон нийтийн ажлууд явуулна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн харьяа цех, хэлтэс, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаа, онцлох түүхэн үйл явдлууд,мэргэжлийн баяр зэрэгт тохируулан тухай бүрт нь музейн үзмэрүүдийг шинэчлэн дэглэх боломжтой болох юм.
Э.Мөнх-Уянга
Фото: Ш.Лхамсүрэн




Эх сурвалж: www.erdenettoday.mn

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
