Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор боллоо. Мөн тусгаарлах байранд ажиллаж байгаа 1,362 резидент эмч, эргүүл хамгаалалтад гарч байгаа 1,450 сонсогчид олгох урамшуулал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 520 алба хаагчийг өвлийн хувцсаар хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ.
Бүх төрлийн будааг Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газар хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр төлөвлөж байна. Хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн хүнсний хомсдол үүсэх, үнийн өсөлтөөс сэргийлэх, хангамжийг тогтворжуулах, аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний улаанбуудай импортлоход шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэлээ. Нийтдээ 150 мянган тонн хүнсний улаанбуудай, 40 мянган тонн үрийн буудай импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг уриаллаа
“Ковид-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт, мөн хорооны “Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрт ойр байрлах шинжилгээний төвд сайн дураар очиж үнэ төлбөргүй шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа. Мөн Эрүүл мэндийн яамны 119, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 80086928 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд ард иргэд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 1111 дугаарын утсанд холбогдох, эсвэл 1111@gov.mn, e-mongolia.mn, 11-11.mn хуудсаар санал, хүсэлтээ ирүүлж болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
