ГҮНДСАМБУУГИЙН САНДУЙЖАВ
-Монгол Улсын Төрийн соёрхолт, Аж үйлдвэрийн гавьяат, нэрт геологич Гүндсамбуугийн Сандуйжав 2020 оны арван нэгдүгээр сарын 27-ны өдөр бурхны оронд заларлаа. Г.Сандуйжав нь 1940 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг, Цахирын өвөр хэмээх газар мэндэлжээ.
-1948-1958 онд бага, дунд сургууль дүүргэж, 1961-1966 онд Прага хотын Карлын их сургуулийг геологич мэргэжлээр төгссөн. 1966-1972 онд Эрдэнэтийн овооны ордын геологи хайгуулын ангид инженер, ахлах инженер, ахлах геологич, ерөнхий геологич, 1972-1978 онд ТЭХҮГЯ-ны дэргэдэх геологийн үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний институтэд өнгөт металлын тасгийн эрхлэгч, 1981-1988 онд ЭЗХТЗ-ийн нарийн бичгийн дарга нарын газарт зөвлөх мэргэжилтэн,1988 оноос гавьяаныхаа амралтад гарах хүртлээ Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангид ахлах,ерөнхий геологич,даргаар ажиллаж байв.
-1966-1968 онд Монгол-Чехословакийн хамтарсан геологийн Экспедицийн Эрдэнэтийн Овоо дахь эрэл–үнэлгээний хайгуулын ажилд тэрбээрМонголын талыг түүчээлэн оролцож, Эрдэнэтийн овооны урьдчилсан хайгуулыг богино хугацаанд дуусгах,геологийн нөөцийг тогтоох,зэс молибдены үйлдвэрийг барих нэн хариуцлагатай үүргийг тухайн үед үүрч гарсан гавьяатнуудын нэг байлаа.
-Төрийн соёрхолт, геологич Г.Сандуйжав нь Дорноговийн Цагаан суваргын ордыг нээн илрүүлэх, Хөтлийн Шохойн чулууны ордын ашиглалтын болон гүйцээх хайгуул, Заамарын алтны шороон ордын эрэл хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан нэрт геологич байв.
-Монгол Улсын геологи уул уурхайн үйлдвэр, эдийн засгийн салбарт чухал ач холбогдолтой, дэлхийд томоохонд тооцогдох зэс-молибдений их нөөц бүхий Эрдэнэтийн ордын хайгуулын бүх шатны ажилд оролцсон түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1973 онд “Төрийн шагнал” олгож, Монгол, Чехословак улсын тэргүүний геологич цол тэмдэг, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Ардын Хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Геологи-уул уурхайн яамны тэргүүний ахмад ажилтан, Эрдэнэт хотын хүндэт иргэн, Аж үйлдвэрийн гавьяат цол, тэмдэгээр шагнаж байв.
-Талийгаач нь геологичдын дунд нэр хүндтэй, төлөв даруу, зарчимч шударга,хөдөлмөрч нэгэн байлаа. Түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, шударга зан чанар найз нөхөд, шавь нар, ах дүү, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, Эрдэнэтийн мянга мянган уурхайчид, үр хүүхдүүдэд нь үүрд дурсагдах болно.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
