Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд өчигдөр өглөөний 06.00 цагаас хэсэгчлэн хөл хорио тогтоож, хороодын иргэдийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ.
Шинжилгээг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо нийт 10 цэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд Хорооны Иргэд нийтийн танхим, 79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр, 021-р худаг, Өргөн гудамжны “Баян” дэлгүүр болон явуулын зургаан байршилд авч байна.
17 дугаар хороо гэр хорооллын бүс бөгөөд тус хороонд дөрвөн айлын голомттой 20 гаруй хүнээс коронавирус илэрсэн байна. Тандалт, илрүүлгийн шинжилгээг эмнэлгийн 129 ажилтан хийж байгаа бөгөөд сургуулийн багш, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтнууд бүртгэлийг хийж байгаа юм.

Баянзүрх дүүргийн хэмжээнд лавлах мэдээллийн 1900-1063 утсыг ажиллуулж иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч байгаа юм. Мөн энэхүү утсаар хүнс, түлшний туслалцаа авах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч “Улаан загалмай” нийгэмлэгийн ажилтнууд тусламжийн бараа хүргэж өгч байгаа талаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул хэллээ.

Мөн өнөөдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд хязгаарлалт тогтооосон. Тус хорооны нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “4 дүгээр хороо нийт 14 мянга гаруй хүн амтай. Эдгээрээс 5000 гаруй иргэнийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд хамруулна. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-18 байр байна. Харин тусгаарлалтад ороогүй Баянгол дүүргийн иргэд нэг өрх, нэг иргэн шинжилгээнд хамрагдана. Энэ бүсэд хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллаж байна” хэмээлээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
