Өмнөговь аймгийн Сэврэй, Хүрмэн, Ханхонгор сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин өглөө.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын албан хэрэгцээнд унадаг байсан автомашинуудыг дээрх 3 сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэж, сумын удирдлагуудад нь хүлээлгэн өгчээ.
Энэ зун хур бороо багатай байсны улмаас өвөлжилт хүндэрсэн. Отор нүүдэл их байгаа тул сумдын удирдлагууд малчдаа эргэх, төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд унаа тэрэг эвдэрсэн, асуудал бэрхшээл олон тулгардаг. Аймгийн төвөөс алслагдсан Сэврэй, малчид оторчид олонтой Хүрмэн, Ханхонгор суманд тулгарч байсан асуудлын нэгийг ийнхүү шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Өмнөговь аймагт өвөлжилт хүндэрч байна. Үүнээс гадна манай аймаг ногоон бүс болж сумдууд “Ковид-19″ халдварын эсрэг сайн тэмцэж байна. Ийм үед зарим сумын унаа эвдэрч өвөлжилт хүндрэлтэй байгаа газраа хүрч чадахгүйд хүрч байна. Тиймээс аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын албан хэрэгцээнд унадаг байсан автомашинуудыг шилжүүлж өгч байна” гэлээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
