Эх сайхан орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа туурга тусгаар Монгол Улсын ард иргэд, азай буурлууд, хилийн чанадад ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс ээ,
Эв санаа нэгт Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид эрхэм журмын нөхөд өө,
Та бүхэндээ айлчлан ирж буй “Цөөвөр” хэмээгч төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй “Хотол төгс” хэмээгч төмөр хулгана жил Монгол Ардын Намын хувьд Монгол төрийн шат шатны сонгуулиудад иргэд сонгогчид та бүхнийхээ өргөн итгэлийг хүлээн үнэмлэхүй ялалт байгуулсан амжилт дүүрэн жил байлаа.
Үүний зэрэгцээ дэлхий нийтийг хамарсан коронавируст (Ковид-19) цар тахал Монголчуудыг төдийгүй хүн төрөлхтнийг нөмөрч, улс орнууд хил хязгаараа хаасан, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан, иргэдийн аж амьдралын хэвийн байдал алдагдсан хүндхэн жил болон өнгөрч байна.
Хэдийгээр ийм амаргүй байдал үүссэн ч манай намын эмхлэн байгуулсан Засгийн газар нийт ард иргэдийнхээ итгэл дэмжлэгээр аюулт цар тахлыг дотооддоо тархаалгүй 10 сар хамгаалж, өнөөдөр дотоодод тархсан халдварыг хумьж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.
Гарч буй төмөр үхэр жил Монголчууд нийтээрээ аюулт цар тахлыг ялан дийлж, хүн ардаа дархлаажуулан, эдийн засгаа сэргээн хөгжүүлсэн, нийгэмд шударга ёс тогтоож, төрийн албаны сахилга хариуцлагыг бэхжүүлсэн, улс орныхоо хөгжил дэвшилд ахиц дэвшил авчрах томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн амжилт бүтээлийн жил байна гэдэгт итгэл төгс байна.
Мөн эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн тогтоох чин хүсэл зорилгоор нэгдсэн эрэлхэг монгол эх орончдын байгуулсан улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой гарч буй төмөр үхэр жилд тохиож байна.
Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж нэгэн зууны түүхийг түүчээлсэн Монгол Ардын Нам эрх баригч улс төрийн хүчний хувьд алдаа оноо, амжилт бүтээлдээ дүгнэлт хийж, улс орныхоо ирээдүйн хөгжлийн зорилго зорилтыг хэлэлцэхээр намынхаа ХХХ Их хурлыг хуралдуулахаар зарлаад байна.
Монгол ахан дүүс, азай буурлууд та бүхэндээ эрүүл энх, элбэг сайхан байж, улс орон маань цэцэглэн хөгжихийн ерөөл өргөе.
Төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
