Монгол улсын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор тэмцээний 1, 2-р байрны ялагчиддаа тус бүр зуу зуун сая төгрөгийн гэрээ байгуулан, уран бүтээлийн гэгээн замыг нь ивээн тэтгэж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд монгол орон даяар зохион байгуулагдсан Ноён Бондгорын дууг хэн сайн дуулах вэ? Цахим уралдааны шагналт байрын эзэд болон тэргүүн байрны ялагчдыг 2 сарын 14 буюу шинийн 3-ны билэгт сайн өдөр Ноён Бондгор гэргий Золзаяа нарын хамтарсан “Хайр бүхний эхлэл” онлайн тоглолтын үеэр зарласан билээ.
Уралдаанд нийт 430 бичлэг ирснээс шилдэг 11 бичлэгийг тодруулан ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг шагналыг гардуулж Тус тэмцээний шилдгийн шилдэг тэргүүн байрны хоёр ялагчдыг тодруулсан юм.Бусдаасаа авьяас чадвар дуулалтаараа онцгой байж тэргүүлсэн ялагчид бол
1. Н. Лхангаа
2. Э. Анир нар бөгөөд Уралдааны ялагчид тус бүр зуу, зуу сая төгрөгийн уран бүтээлийн гэрээнд гарын үсэг зурж, Ноён Бондгорын зүгээс цаашдын бүхий л уран бүтээлд нь дэмжлэг үзүүлэн ивээн тэтгэж ажиллахаа илэрхийлсэн юм. Энэхүү тэмцээн нь цар тахалтай хөл хорионы үед зохион байгуулагдсан хэдий ч маш амжилттайгаар олон хүнийг нас хүйс мэргэжил хамаарахгүйгээр хамруулж чадсан томоохон тэмцээний нэг байлаа.
Дашрамд хэлэхэд Монгол улсын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор маань нийтийн дууны ертөнцөөс поп дууны урсгалт ертөнц рүү хувьсан шилжиж томоохон тэсрэлт хийж байгааг дуулгахад таатай байна. Түүний шинэ уран бүтээл удахгүй цацагдах юм. Уран бүтээлийн арвин их амжилтыг хүсье.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
