“Ковид-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл өгөв.
Засгийн газар, Улсын онцгой комисс дархлаажуулалтыг хоёр шаттай хийхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна. Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган хүн, боловсролын бүх шатны байгууллагын 45 мянга гаруй багш, ажилчин юуны өмнө хамрагдах юм. Нийтийн тээврийн салбарын 1000 орчим автобусны жолооч, албан ёсны зөвшөөрөлтэй 400 гаруй таксины жолоочийг мөн дархлаажуулна. Үүний дараа 5-7 дугаар сард ногоон бүс болох орон нутгийн иргэдээ хамруулах болжээ.
Өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, цагдаа, онцгой, хил, гааль зэрэг салбарын 15 мянга гаруй ажилтан, алба хаагчийг дархлаажуулаад байна. Хамрагдсан иргэдийн 40 орчимд хувьд бусад вакцин тариулахад илэрдэгтэй адил энгийн нөлөөлөл илэрсэн нь дэлхийн улс орнуудад гарч байгаатай адил хүлээн зөвшөөрөгдөх хувь, хэмжээ гэсэн үг юм. Өөр ноцтой сөрөг урвал гараагүй учир ирэх долоо хоногоос дархлаажуулалтын аяныг эрчимжүүлнэ.
Төр иргэдээ үнэ төлбөргүй, үе шаттай дархлаажуулахын зэрэгцээ хувийн хэвшлийнхэн вакцин татаж авч иргэдийг хамруулах боломж олгоно. Гэхдээ хувийн хэвшлийн байгууллагууд ашиг олохоос илүүтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах шаардлагатай гэж Шадар сайд С.Амарсайхан хэлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
