Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.
Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд урлаг, соёлын тоглолт үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд олноороо оролцсоноос коронавирусийн халдвар тархах эрсдэл эрс нэмэгдэж байна.
Тухайлбал энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусийн нийт 54 тохиолдол батлагдлаа.
Тиймээс дээрх өдрүүдэд жүжиг үзсэн үзэгчид УДЭТ-д энэ сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулах PCR шинжилгээнд 09:00-17:00 цагийн хооронд ирж хамрагдахыг анхааруулж байна.
Мөн сүүлийн өдрүүдэд буюу таван удаагийн оршуулгын үйл ажиллагаанд оролцсон иргэдээс нийт 43 хүнээс халдвар илэрлээ.
Иймд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, үзвэр, үйлчилгээ үзэхгүй, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх, гэртээ байх, орон байр болон ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж агаар сэлгэлтийг тогтмол хийхийг зөвлөж байна УОК-ын Шуурхай штабын Хэвлэл мэдээллийн хэсгээс мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
