Эрүүл мэндийн яамнаас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр (2021.03.08) мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Гуравдугаар сарын 7-нд нийт 13269 хүнд шинжилгээ хийхэд 108 хүнээс халдвар илэрлээ. Мөн сүүлийн 24 цагт нэг иргэн халдварын улмаас нас барлаа.
Нийт тохиолдол 3336 болсноос 2588 нь эдгэрсэн байна. Шинээр илэрсэн халдваруудын гурав нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 54 нь УДЭТ-аас илэрлээ. Үлдсэн нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлууд байсан. ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан зарласан тоглолтуудаа цуцлах уриалгыг гаргаж байна.
Төв аймагт дөрөв, Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа бол бусад аймаг одоогоор халдваргүй байна. Нийт 732 хүн эмчилгээнд байгаагаас нэн хүнд хоёр, хүнд гурав, хүндэвтэр 68 хүн байна. Нийслэлд нийт 1905 хүн ойрын хавьтал болсон. Хоёр дахь хавьтал болсон 78 хүнтэй холбоотойгоор 258 хүн хяналтад орж байна. Ингэснээр нийт хавьтал 500 гарч, халдварын тохиолдол, хүндрэл нэмэгдэх эрсдэл бий болж байна.
Халдвар нэмэгдсэн нь сүүлийн үед үүрэг хариуцлагаа сулруулсантай холбоотой. Тухайлбал, PCR шинжилгээ хийлгээд, эрүүл гэж бодон, оршуулгын үйл ажиллагаанд оролцсон, золголт хийсэн, гадуур явснаас болоод өвчлөлд өртөх, бусдад тараах эрсдэл гарч байна. Төв аймагт халдвар авсан хүн шинжилгээний хариу гараагүй байхад явсан. Түүний улмаас 100 гаруй хүнийг тусгаарлан, ойрын хавьтлын 60 орчим хүнээс шинжилгээ авахад гурван хүнээс халдвар илэрсэн. Өнөөдөр хамгийн олон тохиолдол илэрсэн өдөр боллоо.




Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
