Улсын онцгой комисс 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явц болон бусад асуудлыг хэлэлцэв. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аль болох хэвийн үргэлжлүүлэхийг зорьж байна. Иймээс нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол тухайн газарт хэсэгчилсэн байдлаар зохицуулна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хэлэв. Цаашид хаа хаанаа хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж байхыг уриаллаа. Цаашид:
-Тухай бүр нь зөвлөн туслаж байгаа ч халдвар хамгааллын дэглэм, тусгай шаардлага хангаагүй зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, хариуцлага тооцох
– Дархлаажуулалтыг эрчимжүүлэх
– Олон нийтийг хамарсан урлагийн тоглолт, үзвэр, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт зохицуулалт хийх
– Орон нутаг явж байгаа иргэдийг тухайн аймгийн Онцгой комисс халдварын нөхцөл байдал, эрсдэлийн тооцоо, судалгаанд үндэслэж хүлээж авах эсэх шийдвэрээ гаргах зэргийг үүрэг, чиглэл болгов.
Хурлын дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. Маргааш буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 15.800 гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулах болсон байна.
2021.03.09
– Улаанбаатар цахилгаан түгээх
– Тохижилт үйлчилгээний компани
– Цэвэрлэх байгууламж
– Хил хамгаалах
– Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллага
2021.03.10-наас
– Худалдаа, үйлчилгээний салбар
2021.03.11-наас
– Боловсролын байгууллагын багш, ажилтан, алба хаагчдыг гэх мэтээр төлөвлөгөөний дагуу дархлаажуулна. Дүүрэг бүрт 10-15, хотын хэмжээнд 85 цэг ажиллах юм. Вакциныг төлөвлөсний дагуу татаж аван долоодугаар сард дархлаажуулж дуусахыг зорьж байна. Ирэх сар хүртэл болох байсан урлагийн 17 тоглолтын 90 гаруй хувь нь цуцлагдсан, 10 орчим хувь нь танхимын 50 хувийн дүүргэлттэй үйлчилж байна гэсэн судалгаа гарчээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
