Чамгүй удаан хугацаанд гадаадад эмчилгээ хийлгэж байсан УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ нь амжилттай болж эх орондоо ирээд байгаа. УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг түүний бие сайжирч байгаад хүмүүс баяртай байгаа. Тухайлбал, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Эрхэм гишүүнийг эх орондоо ирсэнд нь баяр хүргэж ил захидал илгээсэн байна.
Уг захидалд

УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал танаа
Монголын залуучуудын үлгэр дуурайлал, манлайлал болсон танд энэ өдрийн мэндийг болон “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндийг нийт залуучуудынхаа нэрийн өмнөөс хүргэж байна. Таны эрүүл мэндийн байдал сайжирч эх орондоо эргэж ирсэнд залуучууд бид баяртай байна. Таны санаачлан хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөр, батлуулсан хуулиуд залуучууд бидний амьдрал, нийгмийн харилцаанд үргэлж сайнаар нөлөөлдөг бөгөөд таныг эрүүл байж эх орон, төр түмнийхээ төлөө зүтгэж буй их үйлсээ амжилттай үргэлжлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Таны цаашдын ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од гэсэн байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
