Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын албан хаагчидтай хуралдлаа. Энэ үеэр “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын 200 хувцас хандивлаж, Хотын даргад гардуулж өгсөн юм. Г.Майцэцэг “Цар тахлаас хамгаалах, салхи нэвтэрдэггүй, гадаргууд вирус тогтдоггүй тусгай зориулалтын хувцсыг өнгөрсөн 2020 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дэлхийн стандартаар хийсэн” гэж байлаа. Тиймээс цар тахлын онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилчдад тусгай зориулалтын хувцсыг хандивлаж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн тус хамгаалалтын хувцсыг үйлдвэрээс гарах үед Нийслэлийн Онцгой комисс анх худалдан авч байсан учраас өнөөдөр Цэргийн баярыг тохиолдуулан талархлаа илэрхийлж хандив өгч байгаа гэлээ.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар талархлаа илэрхийлээд “Төрийн зүгээс дотоодын худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Хувийн хэвшлээ бид цаашид ч дэмжинэ. Улаанбаатар хот авлига, хээл хахуульгүй, хүнд сурталгүй байдлаар ирэх жилүүдэд ажиллана. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өндөр хэмжээнд гаргана” гэлээ.
Тэрбээр мөн “Улаанбаатар хотын удирдлагын үүд хаалга ямар ч цаг үед хувийн хэвшилдээ нээлттэй байна” гэдгийг энэ үеэр онцолсон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
