Тарих таримлын төрөл, дулааны улирлын ерөнхий төлөв, тариалангийн бүс нутгуудын онцлогтой уялдуулан харилцан адилгүй хугацаанд тариалалтын ажил эхэлдэг. Тухайлбал, үр тариа, улаанбуудай, төмс, зарим төрлийн хүнсний ногооны тариалалт 5-р сарын 1-25-нд, үрслэг ил талбайд шилжүүлэх болон тэжээлийн таримлын тариалалт 5-р сарын 25-наас 6-р сарын 10-ны дотор тариалагддаг.
Энэ онд нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна. 2021 онд дэвшүүлсэн зорилтыг биелүүлснээр хэрэгцээт улаанбуудай, улаанбуудайн гурил, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас бүрдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсан.

Орон нутгийн 1500 гаруй тариаланч вакцин хийлгээд байна
Коронавируст халдварын улмаас хаврын тариалалтын бэлтгэл ажилд хүндрэл учирч байгаа ч төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд аливаа бэрхшээл гаргахгүй байх талын зохицуулалтыг шуурхай авч хэрэгжүүлж байна. Тодруулбал, нийслэлээс нэн яаралтай гарах 1000 гаруй тариаланчийг Эрүүл мэндийн яамтай хамтран вакцинжуулалтад хамруулж орон нутаг руу гаргах ажлыг зохион байгууллаа.
Түүнчлэн хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр, шатахуун, сэлбэг хэрэгсэл, бордоо, ургамал хамгааллын бодис худалдан авах, тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг PCR шинжилгээнд хамруулж нийслэл хот, аймаг сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулах Улсын онцгой комиссын шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу энэ сарын 5-ны өдрөөс орон нутагт тариаланчдыг нэгдсэн байдлаар вакцинжуулах ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 1500 гаруй тариаланч вакцин хийлгээд байна.

Улсын хэмжээнд нийтдээ 12.8 мянган тариаланч вакцинд хамрагдах шаардлагатай гэсэн судалгааг гаргаж УОК болон Эрүүл мэндийн яаманд цахимаар хүргүүлэхээр ажиллаж байна.
8.4 мянган тонн үрийг тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно
Энэ жилийн тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5.4 мянган тонн, Улсын нөөцийн салбараас 3 мянган тонн нийтдээ дотоодоос 8.4 мянган тонн үрийг зохих журмын дагуу тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Түүнчлэн улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 4 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нийлүүлж байгаа 4.5 мянган тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байгаагийн зэрэгцээ 3 мянган тонн үр замд яваа мэдээлэлтэй байна.
Тариалалтын үед тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан улаанбуудай, тэжээлийн болон сэлгээний таримлын үр, хэрэгцээт шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг 20-50 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгож, үлдэх төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү хөнгөлөлт дэмжлэгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Хар хорин, Угтаал салбарууд болон алслагдсан аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хэрэгжүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам

10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
