ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Одоогоор улсын хэмжээнд 649236 хүн вакцины эхний тунд хамрагдсан. Харин вакцины 2-р тунд 64469 эмч эмнэлгийн ажилчид хамрагдаад байна. 18-аас дээш насны иргэдийг вакцины 2-р тунд хамруулахаар 120 цэг 1800 гаруй эмч эмнэлгийн баг, явуулын 40 цэгт ажиллаж байна. 2-р тунгаа авсаны дараа халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Хөдөө орон нутагт 127000 мянга гаруй иргэд дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдсан.
Сүүлийн 24 цагт 10109 хүнээс шинжилгээ авахад, 1264 тохиолдол илэрлээ. 486 хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас эдгэрч гарчээ. Улаанбаатар хотод 1103, хөдөө орон нутагт 160 тохиолдол бүртгэгдлээ. 8 хүн нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 66 настай эрэгтэй, 57 настай эрэгтэй, 94 настай эрэгтэй, 81 настай эрэгтэй, 60 настай эрэгтэй, 56 настай эмэгтэй, 62 настай эрэгтэй, 62 настай эмэгтэй нас барлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4127 хүнээс 2338 хөнгөн, 1374 хүндэвтэр, 351 хүнд, маш хүнд 64 хүн байна. Гэрийн хяналтад 6763 хүн байна. 2700 хүн гэрээр тусгаарлагдах уу, эмнэлэгт хэвтүүлэх үү гэдгийг тандалт судалгааны ажил хийгдэж байна.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Буянтогтох дараах асуултад хариуллаа.
-Эмнэлгийн ачаалал тусламж үйлчилгээ ямар байгаа вэ?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ ачаалал ихтэй ажиллаж байна.
-Хөл хорионы үр дүн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэр нөлөөлөв?
-Хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 31 мянган тохиолдол гарах байсан гэсэн тооцоо бий. Хэрвээ тохиолдол ийм хэмжээнд хүрсэн бол эрүүл мэндийн систем уналтад орох байсан.
-Цаашдаа хөл хориог сунгах хэрэгтэй юу?
-Хөл хорионы төгсгөлд эмнэлэгт хэвтэж байгаа, эрчимт эмчилгээнд байгаа хүмүүсийн тоо, нас баралт зэрэг буурсан байх ёстой. Гэтэл энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй. Тиймээс хөл хориог сулруулах шаардлагыг хангаагүй. Хөл хорионы үр дүнд тархалтын тоо буурч, энэ хугацаанд ЭМ-ийн салбар нөөцөө бэлддэг ач холбогдолтой.
-Нас баралт хэрхэн бүртгэгдэж байна вэ?
-Нас баралт 2-4 долоо хоногийн дараа гарч ирдэг. Ихэнх хувь нь эмнэлэгт 20 орчим хувь нь гэрээр нас барж байна. Амьсгалын замын хүндрэл гарвал ковидын шинж тэмдэг мөн үү гэж үзэн эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
-Нас баралт ямар шалтгаантай байна вэ?
-Архаг хууч өвчин нь сэдрэн, улмаас ковидын хүндрэлийн нөлөөгөөр нас барж байна.
-Гэрийн тусгаарлалтад олон хүн байна. Ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах вэ?
-Амт үнэр мэдрэхгүй алдагдах, ханиалгах халуурах шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг дүүргийн эмнэл зүйн багт хандана.
-Цаашдаа ямар зохион байгуулалтыг хийх вэ?
-Токио хот 10 сая гаруй хүнтэй. 3000 гаруй ор бэлдэн, тусламж үйлчилгээ явуулж байна. Манай улсын хувьд, 4000 гаруй ор бэлдсэн байгаа.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
