Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн.
Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх долдугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулахаар ажиллаж байна.
21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.
Үүнд:
Архангайд 7,200 тун,
Говьсүмбэрт 4,000 тун,
Өмнөговьд 18,200 тун,
Орхонд 10,000 тун,
Төв аймагт 13,100 тун,
Булганд 14,441 тун,
Сүхбаатарт 8,000 тун,
Хэнтийд 7,200 тун,
Говь-Алтайд 12,800 тун,
Дундговьд 4,400 тун,
Өвөрхангай аймагт 22,000 тунг тус тус хүргүүлсэн.
Тэгвэл нэмж:
- Өмнөговьд 14,000 тун,
- Сүхбаатарт 8,000 тун,
- Ховд аймаг 13,000 тун,
- Архангайд 10,000 тун,
- Говьсүмбэрт 4,000 тун,
- Баянхонгорт 10,000 тун,
- Хэнтийд 6,000 тун,
- Дорноговьд 13,000 тун,
- Төв аймагт 6,000 тун,
- Дундговьд 5,000 тун,
- Дархан-Уулд 4,000 тун нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 тун вакцин түгээгдэхээр хөдөлсөн. Зарим алслагдсан аймгууд руу мөн нэмж илгээхээр бэлтгэж байна.
Орон нутагт вакцинд хамрагдах 18-аас дээш насны хүн амын тоо 1,114,234 байна. Эдгээр хүнээс 174,903 нь вакцины нэгдүгээр тун, 47,553 нь хоёрдугаар тунд хамрагджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
